Хүйтэн шүршүүрт 30 секунд зогсохын 7 ач тус. Үүнийг та өөрийн биеэр мэдэрснийхээ дараа бидэнд талархах болно!

Хүйтэн шүрүүрт зогсох нь арьс болон биеийн эрүүл мэндэд гайхалтай ач тустай байдаг.

Хүйтэн шүршүүрт 30 секунд зогсохын ач тус

1. Үс болон арьсны эрүүл мэндийг сайжруулах

Хүйтэн шүршүүрт зогсох нь таны арьсанд тэжээл өгөх болон харагдах байдлыг нь сайжруулах байгалийн гаралтай хамгийн шилдэг арга юм. Халуун арьсыг хуурайшуулдаг бол, хүйтэн ус арьсны үлд болон нүхжилтийг цэвэрлэж, бөглөрөхөөс сэргийлдэг.

2. Сэтгэл түгшихийг багасгах

Сэтгэл түгшиж, таагүй байдалтай сэрсэн бол, хүйтэн шүршүүрт зогсоорой. Хүйтэн усанд цохиулах үед бие цочрох бөгөөд үүнд гүнзгий амьсгаа авч, хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй. Ингэснээр биедээ авах хүчилтөрөгчийг нэмэгдүүлэх юм. Мөн зүрхний хэмнэл нэмэгдэж, биеэр цусыг хурдацтай тараана.

3. Жин хасах процессыг идэвхжүүлэх

Хүйтэн шүршүүр жин хасах процессыг гайхалтайгаар идэвхжүүлнэ. Бидний бие хоёр төрлийн өөхлөг эдийг боловсруулдаг: цагаан өөх болон бор өөх. Эхлээд эдгээр нь биед хуримтлагдаж, дараа нь биеийг бүтцийг зөв ажиллуулахын тулд илүү их калор хэрэглэхэд хүргэдэг.

2009 онд хийсэн судалгаагаар хүйтэн температур бор өөхийг 15 дахин илүү их шатаадаг болох нь батлагджээ. Өөрөөр хэлбэл та хүйтэн шүршүүрт зогссоноор жилийн дотор нийт 4 кг турах боломжтой гэсэн үг.

4. Дархлаа болон цусны эргэлтийг сайжруулах

Эд эрхтнүүдийн ойролцоох цусны эргэлтийг идэвхжүүлэх эерэг нөлөө хүйтэн шүршүүрт бий. Үүний үр дүнд та арьс болон зүрхний олон төрлийн асуудалд эсэргүүцэл үзүүлж чадна.

5. Депрессийг эмчлэх

Хүйтэн шүршүүрт зогссоноор депрессийн үед илрэх шинж тэмдгийг зогсоодог болох нь шинжлэх ухаанаар батлагдсан. Энэ бол арьс хүйтнийг хүлээж авч буйтай холбоотой буюу их хэмжээний цахилгаан импульс тархинд хүрдэг байна. Ингэснээрээ сэтгэл санааны байдлыг засах, депрессээс ангижрахад тусална.

6. Стрессийг бууруулах

Хүйтэн шүршүүрт зогссоноор стрессийг бууруулж, өвчин тусах эрсдэлийг багасгадаг. 1994 онд хийгдсэн судалгаагаар хүйтэн шүршүүрт зогсох нь шээсний хүчлийн хэмжээг бууруулах ач тустай гэдэг нь батлагдаж байв.

7. Булчин өвдөлтийг зогсоож, нөхөн сэргээх

Дасгал хөдөлгөөн хийсний дараа, тэр даруйд нь хүйтэн шүршүүрт зогсох юм бол, булчин чилэх, бие булгарахыг зогсооно.