Та ердөө ганцхан минутын дотор энэхүү шоколадны өтгөн ундааг гэртээ хийж уугаад илүүдэл өөхөө шатааж, депрессээс бүрэн ангижирч чадна

Эрдэс бодисын дутагдалд орох үед шоколад идэх хүсэл маш их өдөөгддөг. Шоколад, тэр дундаа боловсруулсан хар шоколад нь сүүтэй шоколадаас хамаагүй дээр сонголт юм – магнигаар баялаг.

Түүхий какао (нунтаг)

Жинхэнэ какао фито-тэжээлээр баялаг бөгөөд цусны даралтыг бууруулах, зүрх судасны өвчинтэй тэмцэх болон ядралтыг хэвийн болгох ач тустай. Гашуун амттай учраас какаоны зөвхөн 10% нь шоколадын найрлагад багтдаг байна.

Бууцай

Бууцайг өтгөн ундаанд ашигласнаар сэтгэл санааны байдлыг хэвийн болгох үйлчилгээ үзүүлдэг. Серотонины хэмжээг өсгөхөд тусалдгаас гадна, биеийг төмрөөр хангах нэмэлт тэжээл болж өгдөг. Серотонин бол сайн унтаж амрах, эрүүл хоолны дуршилтай болох, сэтгэл санаа хэвийн байх нөхцлөөр хангадаг даавар юм.

Маалингын үр

Энэ үр омега-3 тослог хүчлээр баялаг бөгөөд судалгаагаар хавдрын эсүүдийг багасгадаг болох нь батлагджээ. Мөн дээр дурдсан серотонины хэмжээг өсгөхөд ач тустай.

Амтлаагүй бүйлсний сүү

Бүйлсний сүү бол сэтгэл санааны байдлыг засахад хамгийн сайн нөлөөлдөг, өдөр бүр хэрэглэхэд тохиромжтой бүтээгдэхүүн юм. 2011 онд хийсэн судалгаагар бодисын солилцооны хам шинжтэй хүмүүс өдөр бүр нэг атга бүйлс, газрын самар болон хушга идвэл, серотонины хэмжээ нэмэгддэг болохыг олж тогтоосон байна.

Шоколадтай, уурагтай өтгөн ундаа бэлдэх жор

Орц:

  • Нэг атга түүхий какаоны үр
  • Нэг атга бууцайн навч
  • Чимх шоколадаар амталсан шар усны уураг
  • 15 гр маалингын үр
  • Нэг атга нунтагласан гадил
  • Нэг аяга амтлаагүй бүйлстэй сүү
  • 15 гр хушганы тос

Хийх заавар:

Орцуудыг бүгдийг нь холигчид хийж, ойролцоогоор хагас минут холино. Ингээд хэрэглэхэд бэлэн боллоо.