Энэ жорыг найз маань надад хэлж өгсөн юм. 2-хон орцоор хийсэн сироп бүх төрлийн ханиадыг эмчилж, уушгин дахь цэрийг ховхолно

Ханиад бол бидний хамгийн түгээмэл өвчилдөг өвчнүүдийн нэг билээ. Ихэнх нөхцөлд эм ууж, ханиад эмчилдэг. Харин энэ сироп амьсгалын замыг цэвэрлэж, цэр ховхолно. Олон төрлийн ханиад томууг энэ сиропоор эмчлэх боломжтой.

Ерөнхийдөө цочмог ханиад хамгийн дээд тал нь 3 долоо хоног үргэлжилдэг. Сул ханиад 3-8 долоо үргэжлэх боломжтой байдаг бол, архаг ханиад 8-аас илүү олон 7 хоног үргэлжлэх боломжтой.

Хоёр төрлийн эмчилгээ бий: өөрийгөө эмчлэх эсвэл эмчилгээ хийлгүүлэх. Өөрийн эмчлэхэд ханиадыг амьсгалын замаар эдгээх үйлчилгээтэй цацлага, цэх ховхлох халуун давстай шингэн,  цагаан гаа болон халуун цайны тусламжтай амьсгалах хүндрэлийг зогсоох гэх мэт.

Эрүүл мэнд талаасаа эмч нар ханиад томууны үед хэд хэдэн эмийг санал болгодог. Харамсалтай нь эдгээр эмнүүд бүгд сөрөг нөлөөтэй – дотор муухайрах, толгой эргэх, бөөлжис хүрэх.

Аз болоход та гэрийн нөхцөлд сироп хийх боломжтой бөгөөд үүний тусламжтай уушгин дахь цэрийг цэвэрлэж, ханиадыг эмчлэх боломжтой. Ердөө 2-хон орц танд хэрэг болно: лууван болон зөгийн бал!

Лууван

Лууван бол бета-каротин болон витамин А, Б6 амин дэмээр баялаг. Найрлагадаа бас бета-холин агуулдаг бөгөөд энэ нь астмыг хяналтандаа байлгахад тусалдаг. Судалгаанаас үзэхэд витамин А амин дутагдалд орсноор бронхитын халдвар авах эрсдэл нэмэгддэг болох нь батлагджээ.

Зөгийн бал

Зөгийн бал бол гайхалтай байгалийн орц юм. Амьсгалын замаар туссан ханиадыг эмчлэхэд ач тустай.

Гэрийн нөхцөлд хийх боломжтой сиропны жор:

Шаардлагатай орц:

  • Хагас кг лууван
  • 3-4 хоолны халбага зөгийн бал

Бэлтгэх заавар:

Та лууванг хэрчиж, тогоонд хийх хэрэгтэй. Дээр нь луувангаа далд ортол нь ус хийнэ. Буцалгаад тогооноос лууванг авна. Халбага ашиглан, лууван нухна. Ус болон зөгийн балыг хольж, бэлэн болсон хольцыг луувангийн нухаштай мөн холино. Ингээд л болоо! Хөргөгчид хийж хэрэглэнэ.

Хэрэглэх заавар:

Та өдөр бүр энэ сиропоос 3-4 хоолны халбагыг хэрэглээрэй.