
Энэхүү Хятад бүсгүй нь зүгээр ч нэг үзэсгэлэнтэй бүсгүй биш юм. Хятадын эртний сургаальд бие ба сүнс нь салшгүй бөгөөд гоо үзэсгэлэн гадаад төрх юм гэсэн байдаг. Нууц #10 : Илүү их ус уу! Хятадын эмэгтэйчүүд үргэлж ус уудаг бөгөөд биендээ үргэлж ус авч явдаг. Хэрэв та тэднийг амьдрах хамгийн гол зүйл юу вэ? гэж
Энэхүү Хятад бүсгүй нь зүгээр ч нэг үзэсгэлэнтэй бүсгүй биш юм. Хятадын эртний сургаальд бие ба сүнс нь салшгүй бөгөөд гоо үзэсгэлэн гадаад төрх юм гэсэн байдаг.
Нууц #10 : Илүү их ус уу!
Хятадын эмэгтэйчүүд үргэлж ус уудаг бөгөөд биендээ үргэлж ус авч явдаг. Хэрэв та тэднийг амьдрах хамгийн гол зүйл юу вэ? гэж тэд ундны ус гэж хэлэх болно. Хятадын бараг бүх олон нийтийн газруудад ус хөргөх төхөөрөмжүүд байдаг.
Нууц #9 : Арьсаа нарнаас маш сайн хамгаал!

Хятад эмэгтэйчүүд арьсны өнгөний талаар маш их санаа зовдог. Өнгөрсөн хугацаанд цагаан арьсийг нийгмийн байр суурийг илтгэх шинж чанар гэж үздэг байсан. Харин сүүлийн үед юм хөгжхийн хэрээр нарнаас хамгаалах тос зэрэг бүтээгдэхүүн ашиглан арьсны өнгө муудах, хөгшрөлтөөс зайлсхийх олон аргатай болжээ.
Нууц #8 : Ундааны оронд цай хэрэглэ!

Хятад эмэгтэйчүүд хувьд цай нь тэдний хамгийн дуртай ундаа юм. Мэргэжилтнүүд ургамал, цэцгийн гаралтай цай уухыг зөвлөж байна. Мөн цайндаа элсэн чихэр болон сүү нэмэхийг зөвлөдөггүй. Эдгээр нь таны гоо үзэсгэлэн, эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлэх болно.
Нууц #7 : Өдөр бүр төлөвлөгөө гарга!

Өдөр тутмын хуваарийн дагуу амьдрах нь Хятадад маш чухал юм. Хятад эмэгтэйчүүд хоол идэх, унтах цагтаа маш их анхаардаг. Үдийн хоолны дараа тэд хаана ч, ямар ч завгүй байсан заавал нэг арга олж унтдаг байна.
Нууц #6 : Калори ихтэй амттанаас зайлсхийх хэрэгтэй!

Хятад хоол хүнс нь бидний иддэг зүйлсээс ялгаатай гэдгийг хүн бүр мэднэ. Хятадын уламжлалт амттан нь элсэн чихэргүй учир дүрэмд үл хамаарах зүйл юм. Үүнээс гадна бусад орнууд ихэвчлэн амттангаар хоолоо дуусгадаг бол хятад хүн хоолныхоо дундуур амттанаа зооглох дуртай байдаг. Жишээлбэл, тэд шөл, амттан, салад идэх болно.
Нууц #5 : Далайн гаралтай хоол хэрэглэх нь маш чухал.

Хятад эмэгтэйчүүд далайн ургамал их хэмжээгээр хэрэглэдэг. Энэ нь хоол боловсруулах явцыг хурдасгаж, давс их хэмжээгээр шингээнэ. Дахин хэлэхэд, далайн ургамал нь урт хугацааны туршид цатгалан мэдрэмжийг бий болгодог. Энэ нь жингээ хасах хүсэлтэй хүмүүсийн хувьд төгс сонголт юм. Тэдгээрт агуулагдах витамин, хлорофилл нь арьсыг залуу харагдуулж, коллагенийг өндөр түвшинд байлгадаг. Далайн ургамал нь уураг ихээр агуулагддаг ба энэ нь эрт хөгшрөлтөөс сэргийлдэг.
Нууц #4 : Амар тайван бай.

Тайван байх нь дотроосоо ч тэр, гаднаасаа ч тэр арьсанд маш сайн хувь нэмэр оруулдаг. Энэ нь элдэв үрчлээс тогтохоос сэргийлэх хамгийн сайн Botox-ийн сонголт юм.
Нууц #3 : Байгалийн гаралтай гоо сайханы бүтээгдэхүүн хэрэглэ!

Хятад эмэгтэйчүүдийн гоо сайханы бүтээгдэхүүнүүд нь гоо үзэсгэлэнг нь хадгалах чухал үүрэгтэй байдаг. Эдгээрийн найрлага нь далайн ургамал, хүн орхоодой, эмийн ургамлын ханд, сувдан нунтаг, байгалийн тос юм. Байгалийн орц найрлага нь бидний арьсыг жигд, торгомсог болгодог.
Нууц #2 : Хөл арчилгаа

Хятад эмэгтэйчүүд биеийн эрүүл мэндэд маш их анхаарал тавьдаг бөгөөд хөлний массаж нь тэдний амьдралын чухал хэсэг юм. Сан Ейн Жиао хэмээх эмэгтэй гоо сайхны цэгүүддээ өдөрт хэд хэдэн удаа массажилдаг. Эдгээр нь хөлний дотор талд байрлах хос цэгүүд юм. Эдгээр цэгүүдийг олохын тулд шагайны хамгийн өндөр цэгийг олж, дараа нь түүнээсээ 4 хурууны өргөнийг хөл дээрээ хэмжихэд тэнд цэг байх болно. Массажийг хөл тус бүр дээр нэг минутын турш хийнэ.
Нууц #1 : Өдөр бүр өнхрүүш ашиглан нүүрэндээ массаж хий!
Хаш чулуу нь нүүрний цусны эргэлтийг сайжруулдаг.
Зөвөлгөө өгсөн 1955 онд төрсөн Хятадын алдартай жүжигчин Лю Сяочи болон 50 настай алдартай Instagram блогчин Лю Елин нар болно. Тэд залуухан харагдахгүй байна гэж үү?