Нүдний унжсан арьс улцанг арилгаж чангаруулах маск!

Энэ маск нь цаг хугацааг ухраах боломжуудын нэг юм. Уг процедур нь хамгийн бага хүчин чармайлт, мөнгө шаарддаг бөгөөд хариуд нь та харагдахуйц үр дүнг авах болно. Маск түрхэхээс өмнө болон дараа нь та үр дүнгээ толинд хараад үзээрэй.

Гоо сайхны процедурын тусламжтайгаар зовхины асуудлаас бүрэн ангижрах боломжгүй юм. Эцсийн эцэст, нас ахих тусам нүүрний булчингууд хамгийн түрүүнд сулардаг. Зовхи өргөж, арьсны нөхцөл байдлыг сайжруулах нь үнэхээр бодитой юм.

Хэрэв та шийдсэн бол өндөгний цагаан, түүхий төмсний шүүс гэсэн хоёр найрлага л хэрэгтэй. 1 өндөгний цагаан дээр 2 халбага төмсний шүүх шахаж хийнэ. Сайтар холиод нүүр цэвэрлэгч хөвөнгөөр зовхиндоо шингээж түрхэнэ. Та маскыг дээд ба доод зовхи, нүүрэндээ бүхэлд нь түрхэж болно. Хатсаны дараа угааж арилгана.

Төмсний шүүсийг та үрэгчээр үрж даавуу, самбайд боож шахаж гаргах юм уу, жимсний шүүс шахагч ашиглан гаргаж авч болох юм. За тэгээд энэ жорын дагуу та хэрэглэж үзээд үр дүн нь танд таалагдах юм бол  өөр бусад хүмүүс найз нөхөддөө түгээгээрэй. Танд болон найз нөхөд тань эрүүл энх, гоо сайхан, аз жаргал хүсье.