Суганы эвгүй үнэрийг арилгах 5 үр дүнтэй арга!

Хүн бүр өөрийн гэсэн үнэртэй байдаг. Харин суганаас чинь жинхэнэ өмхий юм уу эвгүй үнэр гараад байвал яах вэ? Тэгвэл эвгүй үнэрээс сэргийлэх эдгээр үр дүнтэй аргуудыг туршаад үзээрэй! Суганы үнэр бол таны хөлсний үнэр биш. Хөлс нь ямар ч үнэргүй байдаг. Харин суга, цавь, толгойн үсэрхэг хэсэгт амьдардаг нянгууд яг энэ хөлсөөр хооллож, үржиж, үнэртэй бодис ялгаруулдагаас болж ийм үнэр гардаг байна.

Дашрамд хэлэхэд, суганы үнэрээр та ямар төрлийн өвчинтэй болохыг тодорхойлох боломжтой. Чихрийн шижин өвчтэй хүмүүс ихэвчлэн жимсний үнэр, бөөр, элэгний өвчтэй, хлорын үнэртэй, т р и м е т и л а м и н у р и т а й  өвчтөнд загасны үнэр ялгардаг. Мөн хүний хүйсээс хүртэл хамаарч янз бүрийн үнэр гардаг. Тиймээс эмэгтэйчүүдээс сонгино, эрчүүдээс бяслаг үнэртдэг.

Хэн ч муухай үнэртэй байхыг хүсэхгүй гэдгийг хүн болгон хүлээн зөвшөөрөх байх! Тиймээс бид хөлрөлтийг бууруулж, улмаар үнэр гарахаас сэргийлдэг хөлрөлт намдаах эм худалдаж авдаг. Зарим нь бактерийн эсрэг саван хэрэглэдэг. Гэхдээ энэ нь тийм ч сайн санаа биш, учир нь ийм саван нь хортой бактерийн хамт хүний хэрэгтэй ​​​​эсийг ч устгадаг байна! Аз болоход, эвгүй үнэрийг арилгах гайхалтай аргууд байдаг!

Хоол хүнс: Таны идэж буй хоол нь биеийн эвгүй үнэрийг нэмэгдүүлдэг. Улаан мах идэхээ багасгаж, эслэг, устөрөгчжүүлсэн өөх тос агуулсан хоол хүнс хэрэглэхийг хязгаарлах, цагаан гурилаар хийсэн хоол идэхгүй байх, чихэрлэг амттай зүйл бага зэрэг хэрэглээрэй. Ногоон, жимс, байцаа, селөдерей, килантро, розмарин зэргийг идээрэй.

Сод: Шүршүүрт орохын өмнө алган дээрээ хүнсний сода хийж, сугандаа үрнэ. Ингэснээр таны суганы эвгүй үнэр арилах болно.

Пробиотикууд: Бифидобактери агуулсан пробиотикууд нь амьсгалыг сэргээж, ходоод гэдэсний замын үйл ажиллагааг хэвийн болгож, тааламжгүй үнэрийг арилгадаг.

Кокосын тос: Энэхүү тосыг долоо хоногт нэг удаа арьсандаа түрхээрэй. Бүтээгдэхүүнд агуулагдах лаурины хүчил нь бактерийн эсрэг үйлчилгээтэй.

Нимбэгний шүүс: Хөлрөлт намдаах эмийн оронд нимбэгний шүүс хэрэглээрэй. Энэ шүүс нь суга, цавины хүчиллэгийг нэмэгдүүлнэ. мөн бактерийн өсөлт зогсох болно! За тэгээд энэ мэдээ танд таалагдсан бол өөр хүмүүст түгээгээрэй.