Ямар өнгөнд дуртайгаар өөрийгөө шинжээрэй

Хүн бүхэнд л дуртай, илүү таашаадаг өнгө гэж бий. Зарим нь хар бараан, саарал өнгөнд дуртай байхад зарим нь яг эсрэгээрээ улаан ягаан гэх мэт тод өнгийг таашаадаг. Энэ нь тэдний сэтгэл санааны онцлог, зан характерийн төлөв байдалтай нягт холбоотой байдаг, үүнд зориулсан шинжлэх ухааны тайлбар ч байдаг.

1. Цэнхэр

Та бол: тайван амгалан, cool хүмүүсийн нэг, аливаа зүйлийг үргэлж эмх цэгцэнд нь хяналтанд байлгаж чаддаг.

Цэнхэр өнгө бол далайн буюу усны өнгө. Энэ өнгөнд дурлагчид хамгийн хэцүү нөхцөлд ч дотоод амар амгалангаа хадгалж, олон хүний итгэл найдварыг олж чадсан, сэтгэл татам хүмүүс.

2. Улаан

Та бол: Сэтгэгдэл төрүүлэхүйц, дур татам, Нүүрэмгий, зоримог хүн

Эрэгтэй эмэгтэй хүмүүс бусад өнгөнөөс илүү улаан өнгөнд сэтгэл татагддаг аж. Тэд суусан газраасаа шороо атгаж чаддаг сүйхээтэй бөгөөд нийтэч, өөртөө итгэлтэй, эрч хүчтэй дайчин ч гэлээ уйдамтгай хүмүүс байдаг. Түүнчлэн эмэгтэйчүүд улаан өнгө өмссөн үедээ хүүхэд олох магадлал өндөр буюу өндгөн эс нь боловсорсон байх магадлалтай байдаг гэнэ.

3. Ногоон

Та бол: мөнгө санхүү болон аюулгүй байдалд юунаас ч илүү ач холбогдол өгдөг.

Өөрийнх нь тухай бусдын бодолд их анхаардаг, хувийн санхүү, үерхэл харилцаагаа нууц байлгах дуртай, аюулгүй байдалд нь санаа зовдог. Чинээлэг бөгөөд амжилттай харагдах дуртай, карьер хөөх сонирхолтой, амбиц ихтэй хүмүүс.

4. Ягаан

Та бол: гэнэн, мэдрэмж өндөртэй, гоо сайхан байдалд дуртай

Бодит байдлаас зугтаж төсөөллийнхөө ертөнцөд тухтай байх дуртай. Хүүхдэрхүү, гэнэн цайлган, ийм хүмүүс ихэнхдээ залиланд өртөж, хувийн амьдралын ойлгомжгүй асуудал ихтэй байдаг.

5. Улбар шар

Та бол: нөхөрсөг, харьцахад амар, урлагийн мэдрэмж өндөртэй

Улбар шар өнгийг эрхэмлэгчид нь олны анхаарлын төвд байх дуртай, этгээд, загварын тал дээр стиллэг, гаж ч гэж хэлж болно. Үе үе бусдаас онцгойрохсон гэх хүсэл нь дотроос нь хатгадаг. Аливаа зүйлийг гүн гүнзгий бодож өөрийгөө зовоох дургүй, алиа хошин зүйлст дуртай. Гэрлэлт тэдний хувьд уйтгартай нэгэн хэвийн байх ёсгүй, тийм ч учраас удаан хугацаанд ганц бие явах хандлагатай.

6. Нил ягаан

Та бол: өөрийнхөөрөө, дахин давтагдашгүй хүн.

Хиппи амьдралын хэв маягтай, зөвхөн өөрийн үзэл бодлоор амьдралыг туулах хандлагатай. Хамгийн энгийн зүйлээс ч онцгой талыг нь харж чаддаг учраас бусдад энэ чанар нь таалагддаг.

7. Саарал

Та бол: хариуцлагаас зугтагч нэгэн

Хар ч биш, цагаан ч биш завсрын дүнсгэр энэ өнгөнд дурлагчид амьдрал дээр ч яах нь мэдэгдэхгүй завсрын үйлдэл, шийдвэрүүд гаргах нь олонтаа. Сэтгэл хөдлөлгүй, уйтгартай, шийдэмгий бус. Ямар ч зүйлд тэгтлээ их ач холбогдол өгдөггүй, бүх зүйл хоосон чанартай гэдэгт итгэдэг. Уйтгартай хүмүүс.

8. Хар

Та бол: санал нийлэхэд хэцүү хүн

Хамгийн реалист үзэлтэй хүмүүс хар өнгөнд дуртай байдаг. Ертөнцийг үзэх үзэл нь ерөнхийдөө гутранги талдаа, тийм учраас бодит зүйлийг байгаагаас нь доордуулж үнэлдэг. Гэвч зугаа цэнгэлд дуртай.

9. Цагаан

Та бол: гэмгүй нэгэн

Цагаан өнгө нь гэнэн цайлган байдлын илэрхийлэл. Бусдыг ямар ч зүйлд ятгаж дөнгөдөг, уучлал гуйх болон уучлахдаа гарамгай.

10. Бор

Та бол: минималист, энгийн цэвэрч нэгэн

Хэтрүүлсэн аливаа зүйлст туйлын дургүй. Юмс байгаагаараа л сайхан гэдэгт итгэдэг. Тухтай байдалд дуртай, назгайдуу.

11. Шар

Та бол: аз жаргалтай, өөдрөг нэгэн

Өөдрөг үзлийг эрхэмлэгч ч гэлээ ганцаардсан байх нь олонтаа. Түүнийг ийм аз жаргалтай байдагт хүмүүс заримдаа дургүйцдэг учраас ганцаараа аз жаргалаа эдлэхийг илүүп үздэг.