
Бидний нүүр 43 булчингаас бүрддэг. Мөн эдгээр нь бидний биеийн бусад булчингуудтай адил ажилладаг тул та үүнийг хянаж, арьсандаа үрчлээс үүсэхээс сэргийлж чадах юм. Шаардлагатай иллэг, нүүрний дасгал хийснээр, булчинд ачаалал өгч, арьсыг чангалах аж. Хамтдаа таны нүүрийг залуужуулах дасгалуудтай танилцъя.
Духны үрчлээс багасгах

- Хоёр гарын алгаа духан дээрээ тааруулж байрлуулна. Чигчий хуруунууд тань хөмсөгний дээр таарч байх ёстой анхаараарай.
- Одоо хоёр хөмсгөө дээш өргөж, дээрээс дарж байгаа гартаа эсэргүүцэл үзүүлнэ.
- 20 удаа давтаж хийнэ.
- Илүү сайн үр дүнд хүрэхийн тулд бага багаар тооны давтамжийг нэмэгдүүлж байгаарай.
Хамрын хажууд үрчлээс үүсэхээс сэргийлэх

- Инээ
- Хоёр гарын долоовор хурууг уруулын хоёр захад байрлуулна.
- Дараа нь хуруугаа дарсан хэвээр эсрэг чиглэлд татаж, арьсыг чангална.
- Энэ үед булчин тань чангарч байгаа мэдрэмж төрөх ёстой.
- 10 удаа давтаж хийнэ.
Уруулыг илүү бумбагар болгох дасгал

- Шүгэлдэх гэж байна хэмээн төсөөлж, уруулаа цорвойлго.
- Тус байрлалаа 5-10 секунд хадгалаарай.
- Буцаад хэвийн байдалд шилжинэ.
- 5 удаагийн давтамжтайгаар хийгээрэй.
Унжгар уруулыг засах дасгал

- Хуруугаараа амныхаа хоёр талаас татна.
- Энэ нь уруулын булчинг чангалж, уруулыг унжихаас сэргийлэх юм.
- 15-20 удаа давтаж хийнэ.
Нүд тойрсон үрчлээний эсрэг дасгал

- Нүдний дотор талд долоовор хуруугаа байрлуулна.
- Тус байрлалаас эхлэн, нүдний төгсгөл хүртэл хөнгөн дарж иллэг хийнэ.
- 5 удаа давтаж хийгээрэй.
Хацар чангалах дасгал

- Хамраараа гүнзгий амьсгаа авна.
- Амаа агаараар дүүргэж, хацраа төвийлгөнө.
- 3-5 секунд байрлалаа хадгалж, амьсгаагаа амаараа зөөлөн гаргана.
- 10 удаагийн давтамжаар хийнэ.
Үрчлээсээс салгах гол нууц Е витамин

Е витамин нь таны арьсыг илүү залуу харагдуулахад тусална:
- Үрчлээсээс салахад тусална
- Сорвийг бүдгэрүүлнэ
- Арьсны хорт хавдраас урьдчилан сэргийлнэ
- Арьсыг чийгшүүлнэ
- Нарнаас арьсыг хамгаална
Нүүрний дасгал хийсний дараа Е витамин тосыг хэрэглэснээр та үр дүнг мэдрэх болно.