Хувцсаа зөв угааж, хатаахад туслах аргууд

Хамаг мөнгөө шавхаж авсан хувцсаа хэдхэн удаа угаагаад л өмсөхийн аргагүй болгочихдог хүмүүс байдаг. Үнэхээр харамсалтай биш гэж үү? Хувцас угаахад ч мөн тусгай арга гэж байх бөгөөд хар өнгийн хувцсыг хэрхэн угаах вэ, цагаан хувцасны өнгийг яаж сэргээх вэ, бөөсөрсөн хувцсыг яаж цэвэрлэх вэ гээд л төрөл бүрийн аргууд бий. Одоо та бүхэндээ тэдгээр аргаас хуваалцахаар бэлтгээд байна.

Хувцасны үрчлээг арилгахын тулд хатаагч руу мөс хийх

Хатаагч руугаа хэдэн ширхэг мөс хийж, дундаж хэм дээр тааруулж, 15 минут эргүүлээрэй. Мөс нь ууршиж, хувцасны үрчлээг арилгах аж. Хэрэв танд мөс байхгүй бол чийгтэй оймсыг хувцастайгаа хамт хийж болох бөгөөд энэ нь мөстэй ижил үйлчилгээ үзүүлэх гэнэ шүү.

Хувцасны бөөс арилгах

Хувцас тань бөөсрөөд, өмсөх аргагүй болсон уу? Тийм бол сахлын хутгаар бөөсийг нь арилгаж болох юм. Үүний дараа хувцсаа сайтар индүүдэхэд хэсэгтээ бөөсөнд санаа зовохгүй болно шүү.

Угаасан малгайгаа хэв оруулах

Малгайг угаасны дараа хатаана гэдэг багагүй ур ухаан шаардана. Эс бөгөөс малгайны хэв алдагдаж, өмсөх аргагүй болно. Иймд та малгайгаа угаасны дараа буцалж буй усны ууран дээр байрлуулж байгаарай. Энэ нь уураар малгайг хатаах бөгөөд хэлбэрийг нь хадгална.

Хувцасны өнгө хадгалах

150 гр давсыг угаалгын машиндаа хийгээрэй. Үүндээ өнгөө алдсан хувцсаа хийж, угаалгын нунтагаа нэмээд эргүүл. Ингэснээр таны хувцасны өнгө сэргэх төдийгүй жижиг толбууд арилах болно.

Хувцсаа угаахаас өмнө товчил

Хувцсаа угаалгын машинд хийж эргүүлэхээс өмнө товчыг нь товчилж байгаарай. Энэ нь таны хувцас угаах явцад сунах, энэ тэндээ урагдах, товч нь тасрах гэх зэрэг олон асуудлаас сэргийлэх болно.

Гутлын таагүй үнэрийг арилгах

1 амны халбага хүнсний содыг гутлан дотроо хийгээд орхи. Өглөө нь содаа асгаад, гутлаа өмсөөд яваарай. Энэ нь таны гуталны чийгийг өөртөө шингээж, таагүй үнэрийг ч арилгасан байх болно.

Хувцас агшихаас сэргийлэх

Даавуун хувцас угаах явцад агших хандлагатай байдаг. Үүнээс сэргийлэхийн тулд танд хүүхдийн шампунь хэрэг болно.

  • Хувцсаа бүлээн усанд хийнэ.
  • Үүн дээрээ 2 халбага хүүхдийн шампунь хийгээрэй.
  • 30 минут байлгана.
  • Ингээд хувцсаа угаахад болох бөгөөд таны хувцас агших вий хэмээн айх хэрэггүй болох юм.