
Хумсан дээрх цагаан толбо нь хумс болон угны завсар агаар орсноос болж үүсдэг. Ихэвчлэн дараах хүчин зүйлээс хамаарна:
- Хумсны уг гэмтэх
- Бөөрний дутагдал
- Мөөгөнцөр
- Удамшил
- Амин дэмийн дутагдал, стресс
- Цинк болон уургийн дутагдал
Шинж тэмдэг:
- Хумсан дээрх жижиг толбууд: жижиг цагаан зураас, хумсны өнгө өөрчлөгдөж эцэстээ бүр цагаан болох
- Хумс өнгөгүй болох, хэврэгших, хэлбэрээ алдах
- Зарим тохиолдолд дүлийрэх, гингивит болон гиперкератоз тусна.
Эмчилгээ:
- Уураг, амин дэм, их хэмжээний цинк агуулсан хоол хүнс хэрэглэх: үхрийн мах, далайн гаралтай загас, самар, вандуй, шош, өндөг, сүү, бууцай – энэ бүгд цинкийн эх сурвалж.
Төрөл:

- Leukonychia totalis
- Бүх хумс цайрах
- Уургийн дутагдал эсвэл генетикийн өөрчлөлтөөс байж болно.
- Leukonychia partialis
- Хумсны зарим хэсэг цайрах
- Leukonychia striata
- Цайрах эсвэл өнгөгүй болно
- Цирроз, химийн эмчилгээ эсвэл хумсны гэмтлээс үүдэлтэй
- Leukonychia punctata
- Жижиг цагаан толбууд үүсэх нь маш түгээмэл тохиолдол
- Шалтгаан – хумсны уг гэмтэх