
Эмэгтэй хүний хувцасны шүүгээнд ганц бус хэдэн арван дотуур хувцас байх нь мэдээж, үүний дотор хөхний даруулга орно. Амьдралын бүхий л нөхцөлд зориулсан “хувцас”: спортын, өдөр тутмын, гоёлын даашинзны дотуур өмсөх, өвлийн, зуны …
Хөхийн даруулгыг эмэгтэй хүний гоёмсог хувцасны төрөлд оруулдаг. Гоё ганган, чанартай, биед эвтэйхэн даруулгыг болгоомжтой угаах хэрэгтэй.
Гараар угаах

Тухайн дотуур хувцсыг зөв арчилж чадна гэдэг гоо сайхан харагдахын үндэс болно.
Уг хувцсыг буруу арчилснаар таны гадаад үзэмжид муугаар нөлөөлөөд зогсохгүй даавууны бүтэц муудах, хэлбэрээ алдах, биед наалдахгүй таагүй мэдрэмж төрүүлж эхэлнэ. Тийм учраас та бүхэн дараах зөвлөгөөтэй анхааралтай танилцана уу.
Хөхний даруулга байнгын арчилгаа шаардана, гэхдээ эзэгтэй болгон тэр арчилгааг төгс хийж чадахгүй. Та бүхэндээ туслах зорилгоор хөхний даруулга гараар угаах зөвлөгөөг бэлдлээ. Үүнээс хойш зөвхөн энэ аргаар угаагаарай.
1. Угаахаасаа өмнө тэмдэглэгээг сайтар харна, ямар хэмд угаах ёстойг анхаарна уу. Ихэвчлэн 40 хэмийн халуунаас хэтрэхгүй байдаг.
Угаалтуур эсвэл багахан саванд бүлээн ус хийж 2 х.х хүүхдийн шампунь хийнэ. Одоо хөөсөрсөн усанд даруулгаа 5-10 минут дэвтээнэ. Бохир уснаас авч цэвэр усаар зайлна. Ус өнгөгүй болтол нь зайлаарай.

2. Хэрвээ таны хөхний даруулга өнгө ороогүй бол савантай усыг ашиглана. Мөн адил ус цэвэрхэн болтол зайлна. Хэт их бохирдолтой хэсгийг сойзоор үрж угааж болно.

3. Дээр хэлсэнчлэн шүдний сойзоор угаана. Сойзоор угаахдаа хөхний даруулгыг татаж болохгүй. Хэт ширүүн үстэй сойзоор угаавал даавууны бүтцийг улам гэмтээж болох талтайг мөн анхаарна уу.

4. Хөхний даруулгыг мушгих, эргүүлэх хэрэггүй, хэлбэрээ алдана. Дараах аргыг ашиглаж болно: хөхний даруулгаа хоёр алчуурын завсар хийж чийгийг нь шингээж аваарай. Дараа нь хөхний даруулга дээрээ багахан дарж усыг нь авч болно.

5. Их бохирдолтой хөхний даруулгыг хэдэн цагаар савангийн уусмалд хийж байлгана. 3 литр усанд 1 х.х хүнсний сод хийвэл үр дүн сайжирна.

6. Хөхний даруулга хатаах олон арга байдаг ч гэлээ автомат угаалгын машины хатаагчид хэзээ ч хийж болохгүй. Хэт өндөр хэм нь даруулгын хэлбэрийг эвдэж амархан муутгадаг.
Хатаахдаа сараалж эсвэл хувцас тогтоох тусгай өлгүүрт өлгөж хатаана. Бас ширээ зэрэг хавтгай зүйл дээр дэлгэж хатах боломжтой.
7. Хөхний даруулгыг гурван удаагийн өмсөлтийн дараа угаавал илүү тохиромжтой. Харин зуны халуун өдөр эсвэл спортоор хичээллэж их хөлөрсөн бол тайлаад л шууд угаах ёстойг бүү мартаарай.
Бусад зөвлөгөө
Нэг хөхний даруулгыг өдөр дараалан өмсөх хэрэггүй. Хэрэглэгдсэн хөхний даруулгад “амралт” хэрэгтэй байдаг, дор хаяж 24 цагийн амралт. Энэ нь хөхний даруулга өөрийн хэлбэртээ ороход нь тусалдаг байна.
Бидний дээрх зөвлөгөөг дагаснаар та дуртай хөхний даруулгаа удаан хэрэглэх боломжтой болно.
Хэдий туршлагагүй ч гэлээ та туршаад үзээрэй. Энэ аргаар угаахад зөвхөн хөхний даруулга бус өөр бусад дотуур хувцсыг ч аврах боломжтой.