Нэг шөнийн дотор 10 насаар залуужуулах маскыг гэртээ хийж тавиарай! Маргааш өглөө нь сэрээд та надад баярлах болно

Зуны улиралд хүний нүүрний арьс илүү ихээр гэмтэж, түлэгдэж, хуурайшдаг. Арьс хуурайших нь үрчлээс үүсэхийн үндэс суурь бөгөөд таны үзэсгэлэнт төрхийг хормын дотор гундааж чадах юм.

Тиймээс арьсаа сайтар чийгшүүлж байх нь хамгийн чухал. Арьсаа сайтар чийгшүүл гэхээр танд хамгийн түрүүнд юу бодогдож байна вэ? Олон хүмүүс гоо сайхны салоноор үйлчлүүлэх, үнэтэй ком хэрэглэх гэхчлэн бодож байгаа болов уу?

Энэ нь нэг талаараа зөв боловч, нэгэнт л үнэтэй бүтээгдэхүүн хэрэглээд, салонд очоод эхэлчихвэл энэ нь дадал болж хувирдаг. Нөгөө л үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнээ хэрэглэхгүй бол болдоггүй, нөгөө л салон дээрээ очиж эмчилгээ хийлгэхгүй бол арьс гундаад байдаг талтай. Энэ мэдээж санхүүгийн хувьд хүндрэлтэй учир өөр арга сонгох хэрэгтэй болно.

Тэгвэл танд үлдсэн ганц сонголт нь гэртээ хямд төсөр аргаар байгалийн гаралтай маск бэлтгэн хэрэглэх юм. Энэ нь таны арьсыг үнэтэй бүтээгдэхүүнээс дутахгүй чийгшүүлж, сэргээх төдийгүй олон амин дэмийг арьсанд өгнө.

Тиймээс өнөөдөр та бүхэндээ үрчлээс арилгаж, арьсыг чийгшүүлж, гэрэлтүүлэх маск бэлтгэх аргыг танилцуулж байна. Наашаа суугаад, тухлан уншаарай.

Орц: Кокосын тос – тал цайны халбага, Өндөгний цагаан – 1 ширхэг, Нимбэгний шүүс – тал цайны халбага

Өндгөө хагалж, цагааныг нь ялгаж авна. Үүнийгээ хөөсөртөл нь миксердэж, дээр нь кокосын тос болон нимбэгний шүүсээ нэмж хийгээд, ахин миксердэнэ. Ингээд таны тос бэлэн болж байгаа юм.

Нүүрээ угааж цэвэрлээд, маскаа нүүр болон хүзүүндээ түрхэнэ. Ойролцоогоор 5-10 минутын дараа буюу маск хатмагц бүлээн усаар угааж арилгана. Үүний дараа чийгшүүлэх тосыг нимгэн түрхэж, орондоо ороорой.

Өглөө гэхэд л таны арьс сэргэсэн харагдаж, удалгүй үрчлээс бүдгэрч, өнгөлөг төрх тодорч эхэлнэ. Тиймээс үр дүнг нь гартал, тууштай хэрэглээрэй.Та долоо хоногт хоёр удаа энэхүү маскыг хэрэглэснээр бодит үр дүнд хүрэх болно. Тиймээс марталгүй заавал хэрэглэж байгаарай.