Үе мөчний өвчнийг эмчилж, ясыг бэхжүүлэх ундаа

Үе мөч, яс болоод ирэхээр л хүмүүс заавал эм тариа хэрэглэж байж л эдгэрч чадна гэж боддог. Мэдээж эмчийн зааврын дагуу эм тариа хэрэглэх нь зөв ч гэлээ, сүүлдээ өнөөх эмэндээ өвчин нь дасал болж, өвдөлт ч намдахаа больдог талтай. Тиймээс аль болох эм тарианаас татгалзаж байхад гэмгүй. Өнөөдөр та бүхэндээ үе мөчний өвчин болоод ясыг бэхжүүлэх нэгэн амттай ундааг танилцуулахаар бэлтгэсэн юм.

Орц:

  • Хулууны үр – 2 халбага
  • Гүнжилийн үр – 2 халбага
  • Желатин – 2 халбага
  • Маалингын үр – 2 халбага
  • Үзэм – 3 халбага
  • Зөгийн бал – 1 аяга

Бэлтгэх арга:

  • Хулууны үр, гүнжидийн үр, маалингын үр, желатин, үзэм зэргээ хамтад нь блендэрт хийнэ. Дээр нь зөгийн балаа нэмээрэй.
  • Блендэрээ асааж, хамгийн дээд хурдаар нь 2-3 минут эргүүлж, гүйцэт зуурмаг болгоорой. Ямар нэгэн гүйцэт бутраагүй үр байх ёсгүйг анхаараарай.
  • Үүний дараа ундаагаа цэвэрлэсэн шилэн саванд хийж, хөргөгчинд хадгална.

Хэрэглэх арга:

  • Бэлтгэсэн ундаагаа өглөөдөө өлөн элгэн дээрээ ууна.
  • Хэрэв хүсвэл өдөр болон орой ахин ууж болно.
  • Нэгэнт ууж эхэлсэн бол 7-10 хоног тасралтгүй уух хэрэгтэй.
  • Үүнийгээ хөргөгчинд 2 сар орчим хадгалж болно.

Анхаарах зүйлс:

  • Хийжүүлсэн ундаа, чихэртэй ундаа, түргэн хоолноос татгалз
  • Жимс болон хүнсний ногоо түлхүү хэрэглэ
  • Дасгал хөдөлгөөн сайн хий
  • Ус сайн уу