Даралт тогтворжуулах жор

Даралт ихсэх нь хөгшин настай хүмүүс гэлтгүй залуусын дунд маш түгээмэл болж байгаа билээ. Дөнгөж 20 гарч яваа хүүхдүүд даралтны эм ууж байна гэхээр итгэмээргүй бас харамсалтай санагдана. Тэгвэл өндөр даралт эсвэл бага даралтыг хэрхэн байгалийн аргаар тэнцвэржүүлж, эрүүл аюулгүй амьдрах вэ? Үүний хариултыг өнөөдөр та бүхэндээ өгөхөөр бэлтгээд байна. Таны эргэн тойронд даралт нь нэг өндөрсөж, нэг унаж, үргэлж айдас түгшүүр дунд амьдардаг хэн нэгэн байдаг бол энэхүү зөвлөгөөг заавал дамжуулаарай.

60 нас давсан хүн бүр даралтны асуудлаас болж зовж, даралтны эмийг хоол шиг л иддэг. Тэгвэл өнөөдрөөс эхлэн ингэх шаардлагагүй. Бидний танилцуулах жорын дагуу бэлтгэж уугаарай.

Жор 1: Орц:

  • Сүү – 1 стакан
  • Сармис – 2 хумс

Сармисаа хальсалж, сүүндээ хийгээрэй. Үүнийгээ гал дээр тавьж буцалгаад, галыг нь багасгаж, сармисыг зөөлөртөл чанана. Бэлэн болсон сүүгээ гал дээрээс авч, хөргөөд сармисыг нь шүүж хаяарай. Ингээд сүүнээсээ өдөрт гурван удаа тус бүр 1 том халбагыг уух хэрэгтэй.

Жор 2:

Орц:

  • Сүү – 1 литр
  • Сармис – 5 хумс

Сармисаа хальслах хэрэггүй. Зөвхөн угаагаад, сүүндээ хийж буцалгана. Сармистай сүүгээ 15-20 минут буцалгаарай. Сүүгээ гал дээрээс авч, сармисыг нь шүүж аваад, сүүгээ уугаарай. Ингэхдээ өдөрт 2 удаа тал стакан сүү ууна. Та 2-3 сарын турш өдөр алгасалгүй ууж байгаарай.

Ингэсэн тохиолдолд даралт тогтворжиж, ахин таныг айлгахгүй. Хамгийн гол нь тууштай хэрэглэх гэдгийг мартуузай.