
Үе мөчний өвчин нь манай улсад хамгийн түгээмэл өвчний тоонд зүй ёсоор багтана. Залуучуудаас эхлээд өтгөс өвгөд хүртэл үе мөч болон нуруу хүзүү нь өвдөж, үүнээс болж шаналдаг. Хэрхэн эмчлэх арга ухаанаа олохгүй явсаар хүндрүүлж, бүр хэцүү байдалд орох нь бий. Хамгийн хэцүү нь үе мөчний өвчнийг 100 хувь ямар ч асуудалгүй болтол нь эмчилж, анагаах эмчилгээ болоод эм тариа гэж ховорхон. Тиймээс үе мөчний өвчнийг хамгийн төвөгтэйд тооцдог биз.

Харин энэ удаад бид та бүхэндээ үе мөчний өвчнийг гэрийн аргаар хэрхэн эмчлэх тухай хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Ердөө л гал тогоондоо байгаа сармисыг ашиглаж, үе мөчний өвчнөө эмчилж болох юм.
Орц:
- Сармис – 300-400 гр
- Ургамлын тос
Сармисаа хальсалж, махны машинаар машиндаарай. Үүнийгээ шилэн саванд хийж, яг тэнцүү хэмжээний ургамлын тос хийнэ. Саваа таглаж, харанхуй газар 2 долоо хоног хадгалаарай. Товлосон хугацаа болоход бинт эсвэл цэвэрхэн нимгэн даавуу ашиглаж, сармисыг шүүж, зөвхөн тосыг нь ялгаж авна.

Хэрэглэх арга:
Таны аль хэсэгт өвдөж байгааг эхлээд тодорхойлоорой. Дараа нь тухайн хэсэгтээ тосноосоо авч түрхээд, дулаан даавуугаар ороож бооно. Ингээд өглөөдөө даавуу авч байхад болох юм. Ердөө ганц хоноход л өвчин нь намдаж эхлэх бөгөөд 2 сарын турш тасралтгүй хэрэглэснээр үе мөчний өвчнөөс бүр мөсөн салж чадах юм.
