Үрчлээс бүдгэрүүлж, толигор, эрүүл арьстай болоход туслах жор

Цэвэрхэн сайхан арьстай бол нүсэр энгэсэг түрхэж, нүүрээ будахын хэрэг юу билээ. Та нүүрний будаг энгэсэгт хэт их мөнгө үрэхийн оронд арьс арчилгаандаа илүү анхаарч байгаарай. Одоо хүн бүр л натурал төрхийг илүүд үзэж, будгаа багасгаж байна. Харин арьс тань өөгүй толигор, үрчлээ ихтэй бол энэ асуудал болно. Өнөөдөр та бүхэндээ Солонгос бүсгүйчүүдийн хэрэглэдэг үрчлээс арилгаж, арьсыг зөөлөн, толигор болгох аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Эхлээд та нүүрээ угааж, сайтар гуужуулах хэрэгтэй. Арьсыг дутуу цэвэрлэснээс болж, батга үүсч, үрэвсэл бий болдог. Тиймээс таны хамгийн түрүүнд авах арга хэмжээ нь арьсаа тогтмол сайн цэвэрлэж, бөглөрсөн нүхнүүдийг нь нээх юм. Мөн арьсандаа сайтар иллэг хийж, гуужуулснаар цусны эргэлт сайжирч, хацарт хөнгөхөн ягаан туяа гарна.

Бидний танилцуулж буй маскны гол орц нь ханборгоцой юм. Энэхүү халуун орны жимс нь гайхалтай үр өгөөжийг өгдөг бөгөөд зэс, кали, манган, хоолны эслэг, бета-каротин, С, В1, В2, В5 витаминаар баялаг. Үүнээс гадна чөлөөт радикалуудтай тэмцэж, эсийг гэмтээхээс урьдчилан сэргийлэх антиоксидант агууламж өндөртэй. Антиоксидант нь зүрх судасны өвчин, атеросклероз, түүнчлэн олон төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлдэг билээ.

Энэхүү жимс нь хөгшрөлтийн эсрэг хүчтэй хүчтэй үйлчилгээ үзүүлэх бөгөөд коллагены нийлэгжилтийг сайжруулж, арьсыг уян хатан, толигор болгодог. Амин хүчил, С аминдэмийн өндөр агууламж нь арьсанд маш их ач тустай тул батга, үрэвслийг эмчилдэг.

Ханборгоцойгоо хувааж, дундаж хэмжээтэй дөрвөлжин хэлбэртэй хэрчинэ. Дараа нь үүгээрээ угааж цэвэрлэсэн арьсаа тойрог чиглэлээр арчина. Ингэснээр ханборгоцойн шүүс нь арьсны нүхийг нээнэ. 10-15 минутын дараа нүүрээ бүлээн усаар угаах эсвэл чийгтэй бүлээн алчуураар арчиараай.

Та сард 1-2 удаа энэ аргыг ашиглаж байгаарай. Таны нүүрний арьс мэдэгдэхүйц өөрчлөгдөх болно.