
Бамбай булчирхай нь цагаан мөгөөрсөн хоолойн ойролцоо төвөнхийн суурин хэсэгт байрладаг эрвээхэй хэлбэртэй баруун, зүүн хос дэлбэнтэй булчирхай юм. Бамбайн булчирхайнаас ялгарах дааврууд нь зүрхний хэмнэл, цусны даралт, цусан дахь кальцийн түвшинг хэвийн байлгах үүрэгтэйгээс гадна хүний бие махбодод орж ирсэн хоол тэжээлийн зүйлийг энерги болон хувирах явцад оролцдог чухал эрхтэн.
Тэгвэл бамбай булчирхай үрэвссэн тохиолдолд, бамбай нь өөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй болж, дааврын тэнцвэр алдагдаж, сэтгэл санаа тавгүйтэж, цаашлаад сэтгэл гутралд ч орж мэдэх юм. Харин таны бамбай булчирхайны үйл ажиллагааг дэмжиж, эрүүл аюулгүй байхад туслах нэгэн бүтээгдэхүүн бий.

Таны бамбай булчирхайг эрүүлжүүлэх хүнс бол турмерик юм. Турмерик нь нэгэн төрлийн амтлагч, халуун ногоо бөгөөд бактер, үрэсвлийн эсрэг шинж чанартай гэдгээрээ ардын эмчилгээний гол орц болдог. Мөн энэ нь чөлөөт радикалуудтай тэмцэж, тархины эрүүл мэндийг хариуцаж, тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг. Харин сүүлд хийгдсэн нэгэн судалгаагаар турмерик нь бамбай булчирхайн эрүүл мэндэд ч мөн онцгой нөлөө үзүүлж чадна гэдгийг олж тогтоожээ.

Турмерикийн онцгой чанар нь бамбай булчирхайн үрэвслийн эсрэг хамгийн хүчтэй бэлдмэл болдог. Тиймээс бамбай булчирхайны асуудалтай болон үрэвсэлтэй хүмүүс байвал, турмерикийг өдөр тутамдаа хэрэглээрэй.
Маш олон хүмүүс турмерик гэж юу вэ хэмээн асуудаг. Энэ нь нунтаг байх бөгөөд гадуур “Куркума” хэмээн бичигтэйгээр худалдаалагддаг. Тиймээс та ойр байрлах хүнсний захаас очиж, турмерик хэмээн асууж худалдан авч хэрэглээрэй.

Та өглөөдөө нэг аяга бүлээн ус эсвэл аяга бүлээн сүүнд нэг жижиг цайны халбага нунтаг турмерик хийж сайтар хутгаад, уугаарай. Ингэснээр энэ нь таны дааврыг тэнцвэржүүлж, бамбайн үйл ажиллагааг дэмжиж, хэвийн байлгахад туслах юм. Үүнээс өөр олон төрлийн ашиг тусыг таны ерөнхий эрүүл мэндэд үзүүлэх болно.