
Хар чавга хүний биед сайнаар нөлөөлөх нь Витамин, микро элемент нь бусад жимстэй харьцуулахад ихээхэн баялаг учир энэ хатаасан жимсийг эмчилгээний зориулалтаар ашигладаг.
Хар чавга хүний бүх л биед хэрэгтэй бөгөөд хоол судлаач нар үүнийг тайвшруулагч, ходоодны шүүс ялгаруулах зорилгоор хэрэглэхийг зөвлөдөг. Хэрвээ өдөр болгон 5 ширхэг хар чавга идвэл ихээхэн жин хасах ба ходоод гэдэсний өвчин гэдгийг мартана. Мөн бусад эрхтэнд ч гэсэн ихээхэн ач холбогдолтой билээ.
1. Яс сийрэгжих үед Хар чавга нь яс бэхжихэд ихээхэн тустай ба ялангуяа эмэгтэй хүний цэвэршилтийн үед их хэрэгтэй жимс юм.
Флоридын Их Сургуулийн эрдэмтдийн хэлснээр бол өдөрт 10 ширхэг хатаасан чавга идэх нь ясны сийрэгжилт, яс хугарахаас бүрэн сэргийлдэг байна. “Би ажиллаж байх хугацааны турш олон янзын жимс туршиж үзсэн ба хар чавгатай ач холбогдлоороо адил байтугай ойртох ч жимс байсангүй.
Ясны эрүүл мэндэд хар чавга нь онцгой ач холбогдолтой юм” хэмээн Бахрам Аржманди хэлжээ.
2. Өтгөн хатах үед Хатаасан чавга нь зөөлөн, тайвшруулагч жимс бөгөөд удаан хугацаагаар үргэлжилж байгаа өтгөн хаталтыг хоол болгоны өмнө буцалсан усанд хийсэн 3 чавга эсвэл хагас аяга шингэнийг ууж эдгээнэ.
3. Зүрхэнд Полифенол, Кали, болон бусад нутриент нь хар чавга идэх үед хүний биед орох ба эдгээр нь судас бэхжүүлж, уян хатан болгож, зүрхний цохилтыг жигд болоход тустай билээ. Тийм учраас энэ жимсийг байнга хүнсэндээ хэрэглэдэг хүмүүс нь зүрх судасны өвчнөөр өвчлөх нь бага байдаг.
4. Бөөрөнд Хар чавга нь шээс хөөх үйлчилгээтэй ба хаван хөөж, бөөр хорт бодисыг гадагшлуулахад сайнаар нөлөөлнө.
5. Хараанд А Витаминаар баялаг учир нүдний хараанд сайн. Нүдэндээ мэс ажиллагаа хийлгэсэн, компьютерийн ард удаан хугацаагаар суудаг хүн энэ жимсийг хэрэглэж байх нь зөв.
6. Витамин дутагдах Шинэхэн хар чавга нь витаминаар баялаг бөгөөд өдөрт 3-4 ширхэг чавга иддэг хүн витамин дутагдах болон түүнээс шалтгаалан бий болох өвчин, микро болон макро элементийн дутагдалд ордоггүй байна.