Шим тэжээл дутагдах үед нүүрэнд дараах 5 шинж тэмдэг илэрдэг. Эдгээрийг тоолгүй өнгөрч хэрхэвч болохгүй!

Витамины дутагдал эрүүл мэндийн ноцтой асуудлууд үүсгэдэг. Тэр бүү хэл үхэлд ч хүргэж мэднэ. Биед шим тэжээл дутагдахад системүүд гэмтэж, тэнцвэрт байдал нь алдагддаг.

Сүүлийн 12 жилийн хугацаанд витамин А амин дэмийн дутагдлаас болж, 8 сая гаруй хүүхэд амь насаа алдсан бол, 1 тэрбум хол давсан хүн витамин Д амин дэмийн дутагдалд оржээ.

Биеийн тэнцвэрт байдал алдагдсанаар арьсанд хамгийн түрүүнд өөрчлөлт ажиглагдаж эхэлдэг байна.

Таны нүүрэнд витамин болон эрдэс бодис дутагдах үед түгээмэл илрэх 5 шинж тэмдэг:

Буйлнаас цус гарах

Витамин Ц амин дэмийн дутагдлаас болж ихэнхдээ буйлнаас цус гардаг. Мөн хамраас цус гарах болон үе мөчөөр хавагнах шинж тэмдэг илэрнэ. Бидний бие витаминыг ялгаруулах эсвэл хадгалах үүрэггүй учир, та үүнийг хоол хүнсээр дамжуулан олж авах хэрэгтэй.

Таны хэрэглэх ёстой хүнс: брокколи, улаан чинжүү, киви болон гүзээлзгэнэ.

Уруул цайх

Уруул цайх нь төмрийн дутагдлын үед ихэвчлэн илэрдэг шинж тэмдэг юм. Цус багадалт болон ядралтаас болж, зовж шаналж буй хүмүүсийн биед ихэнхдээ төмөр дутагдсан байдаг.

Таны хэрэглэх ёстой хүнс: бууцай, үзэм, хар шоколад болон ногоон навчит ургамлууд.

Арьс цайх

Хэрэв таны арьс цайвад, энэ нь биед чинь витамин Б12 амин дэм дутагдсаны илрэл юм. Мөн арьсанд асуудал үүсэх болон ядрах зэргээр бусад шинж тэмдгүүд илэрч болно. Витамин Б12 амин дэмээр баялаг хүнс хэрэглэх хэрэгтэй. Эсвэл витамин Б12 амин дэмийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээрэй.

Таны хэрэглэх ёстой хүнс: чанасан өндөг, бяслаг.

Нүд хавдах

Нүд хавдах нь заримдаа нойр дутуу байгаатай холбоотой байдаг боловч, йодын дутагдалд орох үед мөн ийм шинж тэмдэг ажиглагддаг. Та сахарын хэрэглээгээ багасгах эсвэл бүр хязгаарлах хэрэгтэй. Йод нь бром, фтор, хлор зэрэг дотоод шүүрлийн эмгэгийг нүүлгэн шилжүүлэх, бамбай булчирхайн үйл ажиллагааг нэмэгдүүлэх, хавдарыг бууруулахад тусалдаг.

Таны хэрэглэх ёстой хүнс: угааж цэвэрлэсэн хүрэн замаг, цэвэрхэн өндөг, кефир болон шош.

Үс хуурайших

Хэрэв таны үс хэврэгшиж, хуурайшихаас гадна, үс чинь хэтэрхий их хагатвал, энэ нь таны биед биотин эсвэл витамин Б7 амин дэм дутагдсаны шинж тэмдэг юм. Магадгүй антиобиотикын хэрэглээ ихэссэнтэй ч холбоотой байж мэднэ.

Таны хэрэглэх ёстой хүнс: самар, ногоон вандуй, хушга, наранцэцгийн үр, авокадо болон мөөг.