
Алимны цагаан цууг зөвхөн салатыг илүү амттай болгоход ашигладаг гэж олон хүн боддог байх. Гэвч энэ бүтээгдэхүүнд олон нууц чадварууд байдаг. Үнэтэй зарим бүтээгдэхүүнээс илүү ач тустай – химийн хортой бодисуудыг бодоход хор хөнөөлгүй. Та алимны цагаан цуу биед ямар ач тустай болохыг мэдэх үү? Бид танд энэ бүтээгдэхүүн үнэхээр эрүүл мэндэд супер ач тустай болохыг илтгэх зарим нэг жишээнүүдийг хүргэе.

1. Хоол боловсруулах системийг сайжруулна
Алимны цагаан цуу нь антибиотикын үйлчилгээтэйгээс гадна, давхар бактериас үүдэж, ходоод халдвар авах үеийн туулгалтыг хяналтандаа авна. Найрлагадаа пектин гэх бодис агуулдаг тул, хоол боловсруулах системд эергээр нөлөөлнө. Пектин нь ширхэглэгийн адилаар жимсэнд агуулагддаг бөгөөд болгох болон жигнэхэд хөөлгөгчийн үүрэг гүйцэтгэгч юм.
Доктор Mercola алимны цагаан цуу нь ходоодонд зарим нэг хүчиллэг чанарыг хуримтлуулдаг бөгөөд энэ нь ходоодны хүчил ихсэхээс сэргийлдэг байна. Эдгээр зорилгуудыг хүрээнд та стакантай усанд алимны цагаан цуунаас 1 хоолны халбагыг хийж уухад хангалттай.

2. Залхуутай өвчнүүдээс салгана
Алимны цагаан цуу таны эрүүл мэндэд гайхалтай нөлөө үзүүлнэ – их, бага хэмжээгээр. Ижил хэмжээтэй алимны цагаан цуу болон усыг хооронд нь хэдэн секундын турш хольж хутгаад хоолойгоо зайлах юм бол, хоолойн өвчнийг эдгээнэ. Нэг цайны халбага алимын цагаан цууг стакантай усанд хийж, хамраа цэвэрлэх боломжтой – найрлагадаа кали болон цууны хүчил агуулдаг. Эдгэрч өгөхгүй байгаа ханиадыг дарна. Энэ арга таны энергийг нөхөх ач тустай.
Гайхалтай нь энэ бүтээгдэхүүн зогьсоог хэвийн болгоно. Алимны цагаан цууны амтанд сатаарч, зогьсохоо хүн больдог байна.
3. Өлсөх мэдрэмжийг хяналтандаа байлгана
Доктор Mercola алимны цагаан цууг “цатгалан мэдрэмжийг нэмэгдүүлэгч” хэмээн тодорхойлжээ – бага өлсөж буй мэдрэмж төрүүлнэ. Уг эмчийн хувийн блогтоо бичсэнээр судалгаагаар хоол хүнсэндээ алимны цагаан цуу хэрэглэдэг хүмүүс өдрийн турш бага хооллодог болох нь тогтоогджээ. Мөн цусны урсгалаар калор нэвтрэхээс сэргийлдэг аж.

4. Амны хөндийн эрүүл мэндийг сайжруулна
Шингэрүүлсэн алимны цагаан цуугаар хоолойгоо зайлж, бактерийг устгаж, эрүүл мэндийг сайжруулна. Нэмж хэлэхэд бас амаа зайлах юм бол, шүд цайруулах ач тустай – гэхдээ шүдээ угаахыг орлож чадахгүй.

Эдгээр алимны цагаан цууны таны биед үзүүлэх эерэг нөлөөний цөөн хэдэн жишээ юм. Та эдгээрээс өөр бусад ач тусыг нь сонсож байсан уу? Тийм бол сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.