Та ердөө 3 орцоос бүрдэх энэхүү ундааг гэртээ бэлдэж уугаад цусан дахь холестирины хэмжээг бууруулж, биеэ бүхэлд нь хоргүйжүүлэх боломжтой

Хоргүйжүүлэлт бол чухал зүйл. Олон мэргэжилтнүүд хүнсний содыг үржлийн эсрэг болон антацидын үйлчилгээ үзүүлдэг бодисыг өөртөө агуулдаг гэж үздэг. Хүнсний сод шээсэн дэх шүлтлэг чанарыг ихэсгэдэг учраас тулай болон бөөрний чулуу зэрэг өвчин тусах эрсдэлийг багасгах ач тустай аж. Мөн хүнсний сод судас цэвэрлэх, холестерин буулгахад сайнаар нөлөөлдөг байна.

Гэсэн хэдий ч, хүнсний содыг уух нь маш хор хөнөөлтэй. Хэтрүүлэн хэрэглэх нь аюултай байдаг талаар холбогдох газраас зөвлөжээ. Хүнсний сод хэтрүүлэн хэрэглэснээс болж, танд өтгөн хатах, татах, туулгах, тогтмол шээс хүрэх, булчин чилэх болон бөөлжис хүрэх гэх мэт шинж тэмдгүүд илэрч болзошгүй.

Харин хүнсний содыг тохирох хэмжээгээр хэрэглэвэл олон талын ач тустай болохыг дээр бид дурдсан.

1 кг нимбэг, 5 эсвэл 6 гишүү яншуй, 3 литр ус болон 1 уут хүнсний содоор гэрийн нөхцөлд бэлдмэл хийх боломжтой. Нимбэгийг хүйтэн усанд сойхоос эхэлнэ. Хүнсний содыг нимбэг сойж буй усанд хийж, цагийн турш орхино. Дараа нь яншуйг хэрчиж, нимбэгийг хальсална. Энэ хоёр орцыг хамтад нь 3 литр усанд 3 цагийн турш буцалгана. Бэлэн болсны дараа та 1.5 литр сироптой болсон байх бөгөөд үүнийг 15 өдрийн турш хэрэглэх боломжтой.

Өглөө бүр өлөн ходоодон дээрээ энэ сиропноос 1 аягыг ууснаар холестерины хэмжээ тогтворжиж, судас цэвэрлэгдэнэ.