Толгой өвдөх нь зүгээр нэг өвчин биш бөгөөд аль хэсгээр, яаж өвдөж байгаагаас хамаараад таны биед юу болохгүй байгаа талаар чухал дохиог өгч байдаг!

Толгойн өвчин чухам юунаас болж өвдөж байгаа нь заримдаа ойлгомжгүй байдаг. Хүн бүр л энэ учир шалтгааныг мэдэхийг хүсдэг.

АНУ-ын “Үндэсний Толгойн Өвчин Судлалын Төв”-өөс 45 сая гаруй Америкчууд толгойн өвчнөөр, тэдний 28 сая гаруй нь толгой таллаж өвдөх өвчнөөр зовж шаналж байгаа гэсэн статистикыг тайлагнажээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар нийт 150 гаруй төрлийн толгойн өвчин байдаг гэнэ. Аз болоход тэдний дийлэнхийнх нь юунаас болж өвдөж байгааг мэдэх боломжтой.

Танд толгой юунаас болоод өвдөж байгаагийн учир шалтгааныг хэлж өгье.

Толгойн урд хэсэг

Толгойн өвчин тархины урд хэсэгт байрласан байвал, үүнд олон хүчин зүйл нөлөөлж болно. Толгой таллаж өвдөх, нүдний ачаалал, хамар битүүрэх эсвэл шингэний дутагдалд орох гэх мэт. Гэхдээ энэ бүхний учир шалтгаан нэг зүйлтэй холбоотой байдаг: хангалттай унтаж амрахгүй байх.

Хэрэв танд дээрх шинж тэмдгүүдээс илэрч байвал, та том хэмжээтэй шилэн саваар дүүрэн ус уугаад сайн унтаж амраарай. Унтлагийн өрөөгөө аль болох харанхуй байлгавал унтахад чинь ач тустай.

Толгойн дунд эсвэл дээд хэсэг

Энэ төрлийн толгойн өвчин ихэнхдээ илүү хурц хатгаж авдах, ханиалгахад хүчтэй өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд эдгээр нь цөм хоол хүнс болон усны тусламжтай хэвийн болдог байна.

Ямар нэгэн зүйл идэж, уух үед энэ өвчин тэр дорхноо хэвийн болно.

Толгойн арын хэсэг

Энэ төрлийн толгойн өвчний үед шингэний дутагдал, нэг дор бөөгнөрч өвдөх эсвэл хэсэгчилж өвдөх зэргээр шинж тэмдэг илэрнэ.

Ихэнхдээ стресстэй холбоотой байдаг. Хэрэв та ажил дээрээ байгаа бол, түр завсарлага ав. Богино хугацаанд гадуур салхилангаа алхаж, агаар амьсгал. Хэрэв гэртээ байгаа бол, халуун шүрүүрт орж, ууранд нь зогс. Зүгээр л тайвшир.

Танд эрүүл энхийг хүсье!