1 минутын дотор ердийн халбага ашиглан дотор эрхтнүүдээ эрүүл эсэхийг шалгах энгийн боловч үр дүнтэй арга!

Таны эрүүл мэнд сайн сайхан байдалдаа анхаарал тавих нь хэчнээн чухал болохыг бид бүгд мэднэ. Гэхдээ бидний цөөхөн нь эмч дээр очих дуртай байдаг. Ихэнхдээ бид эмчид очиж үзүүлэхээс цааргалж, ямар ч шалтгаангүйгээр татгалзсаар ирсэн. Тэгвэл бид танд гэрээсээ гаралгүйгээр эрүүл мэндээ шалгах энгийн аргыг энд оруулав. Тэгэхдээ энэ арга нь ямар нэгэн байдлаар эмнэлгийн ямар нэгэн шинжилгээг орлохгүй бөгөөд танд таны эрүүл мэндийн талаар анхан шатны мэдээлэл өгч байгаа гэдгийг санах нь зүйтэй болов уу?

1. Энгийн халбага аваад хэлний бүх гадаргуу дээгүүр шүлсээрээ чийгшүүлнэ.
2. Халбагыг ил тод харагдах гялгар уутанд хийж, хурц гэрэлд байрлуулна: нарны гэрэл эсвэл чийдэнгийн.
3. 1 минутын дараа халбагаа шалгана.

Хэрэв таны халбага ямар нэг судал толбогүй, эвгүй үнэргүй цэвэр байвал – дотоод эрхтний эрүүл мэндэд ямар ч асуудал байхгүй байна гэсэн үг юм.

Хэрэв дараах төрлийн үнэртэй байвал:

• Ялзарсан юм шиг, хурц үнэртэй байвал – уушиг, ходоодны асуудалтай байна гэсэн;
• Амтлаг чихэрлэг мэт үнэртэй байвал – чихрийн шижинтэй байх боломжтой, эмнэлэгт үзүүлж шинжилгээ өгсөн нь дээр;
• Аммиакны төрлийн үнэр үнэртэж байвал – бөөртэй холбоотой асуудлууд байна гэсэн үг.

Хэрэв дараах төрлийн толбо өнгөтэй байгаа бол:

• Зузаан бүрхүүлтэй цагаан эсвэл шар өнгөтэй байвал – бамбай булчирхайн эмгэгтэй байж болзошгүй юм; шинжилгээ өгөх хэрэгтэй
• Нил ягаан өнгөтэй байвал – бронхит, цусны эргэлт муутай, холестерин ихтэй байна гэсэн үг; ер нь бол шинжилгээ өгөх хэрэгтэй.
• Цагаан өнгөтэй өнгөртэй байвал – амьсгалын замын халдвар байгаа эсэхийг шинжилгээ өгч мэдэх хэрэгтэй;
• Улбар шар өнгөтэй байвал  – бөөрний ямар нэгэн өвчинтэй байж болзошгүй тул эмнэлэгт хандаж бөөрний шинжилгээ өгөөрэй.

Эцэст нь энэ арга нь мэдээллийн шинж чанартай бөгөөд эмчийн зөвлөгөөг орлохгүй гэдгийг санаарай. Эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье. Энэ мэдээ таалагдсан бол найзууддаа хуваалцаарай.