
Өнөөдөр бид нүүрэн дээрх хар толбыг арилгах зарим жорыг хэрхэн бэлтгэхийг танд үзүүлэх болно. Эмчилгээ нь бүрэн байгалийн гаралтай тул гаж нөлөөний талаар санаа зовох хэрэггүй. Нүүрэн дээрх хар толбыг хэрхэн арилгах талаар бид танд хэлэх болно. Энэ жоронд орох түүхий эд нь айл болгоны гал тогоонд байж л байдаг хамгийн энгийн хүнсний бүтээгдэхүүнүүд байх юм. Төмс, нимбэгний шүүстэй маск:
Орц:
- 1 ширхэг төмс
- Тал нимбэгний шүүс (½ нимбэгнээс)
Бэлтгэх ба хэрэглэх: Эхлээд түүхий төмсөө сайтар нухаж, дараа нь нимбэгний хагасыг шахаж, нэгэн төрлийн холимог авах хүртэл хутгана. Хийж дууссаны дараа зуурмагаа нүүрэндээ түрхээд дугуй тойрог хөдөлгөөнөөр иллэг хийж 20 минут байлгаад усаар з а й л н а. Төмс, нимбэг хоёулаа арьсыг амархан цайруулж чаддаг байгалийн цайруулагчид юм. Үүнийг та 3 хоногийн турш хэрэглээд үзээрэй. Үүнээс гадна бас нэг өөр үр дүнтэй жорыг хуваалцъя. Төмс-сонгины маск:
Орц:
- ½ сонгино
- 1 төмс
Бэлтгэх ба хэрэглэх: Энэхүү маскыг бэлтгэх нь маш энгийн бөгөөд 2 найрлагаа нь холигч хутгагчаар хольж, дараа нь нүүрэндээ түрхээрэй. Хүчтэй цайруулах маскыг 15 минут байлгаад дараа нь хүйтэн усаар з а й л н а. Өөр нэгэн жор. Төмс-өргөст хэмхтэй маск
Орц:
- ½ өргөст хэмх
- 1 төмс
Бэлтгэх ба хэрэглэх: Нэг төрлийн холимог авах хүртэл хүнсний ногоог хутгагчаар холино. Дараа нь нүүрээ сайтар цэвэрлэж, хольцыг нүүрэндээ түрхэж, зөөлөн дугуй тойрог хөдөлгөөнөөр үрнэ. Бүтээгдэхүүнийг 25 минут байлгаад хүйтэн усаар з а й л н а. Төмс, луувангийн маск:
Орц:
- ½ лууван
- 1 төмс
Бэлтгэх ба хэрэглэх: Өмнөх маск бэлтгэхтэй адил сайхан гөлгөр бүтэцтэй болтол найрлагыг нь хутгагчаар холино. Маскийг нүүрэндээ түрхээд 20 минут байлгаад усаар з а й л н а. Эдгээр маскуудын аль нэгийг ашигласнаар таны нүүр богино хугацаанд цэвэр, өөгүй болно!
