Эрдэмтэд 3 хоногийн дотор хүний дархлааг 100% сэргээж хорт хавдрын эсийг устгах аргыг нээжээ!

Америкийн эрдэмтэд мацаг барих үед хүний ​​бие шаардлагагүй, гэмтсэн эсүүдээс салдаг болохыг тогтоожээ гэж Minds.com  сайт мэдээллээ. Хүн дахин хооллож эхлэхэд үүдэл эсүүд нь шинэ цагаан эсийг бий болгож, дархлааны системийг үр дүнтэй шинэчилдэг болохыг нээсэн байна. Гурав хоногийн турш хоол хүнснээс татгалзах нь өндөр настай ч гэсэн дархлааг бүрэн сэргээдэг.

Шинжээчдийн үзэж байгаагаар бид “чухал нээлт”-ийн тухай ярьж байна. Олон хоол тэжээлийн мэргэжилтнүүд мацаг барих нь бие махбодид ноцтой хор хөнөөл учруулдаг гэж шүүмжилдэг ч шинэ судалгаагаар мацаг барьсны дараа үүдэл эсүүд олон тооны цагаан эс (лейкоцит) үүсгэж, янз бүрийн халдварын эсрэг идэвхтэй тэмцдэг болохыг тогтоожээ.

Өмнөд Калифорнийн их сургуулийн эрдэмтэдийн энэ нээлт нь ялангуяа дархлаа султай хүмүүст (жишээлбэл, химийн эмчилгээ хийлгэсний дараа хорт хавдартай өвчтөнүүдэд) ихээхэн ашиг тустай гэж үзэж байна. Өндөр настай хүмүүс мацаг барих аргыг ашиглаж болно: энэ нь тэдний дархлааг эрс нэмэгдүүлж, нийтлэг өвчинтэй тэмцэхэд тусална.

Мэргэжилтнүүдийн хэлснээр мацаг барих нь үнэндээ “дахин тохируулах товчийг дарж” үүдэл эсийг шинэ цагаан эс үйлдвэрлэхэд хүргэдэг байна. Геронтологи, биологийн профессор Уолтер Лонго хэлэхдээ: “Мацаг барилт нь “бүрэн хурдтай урагшлах!” гэсэн тушаал биеийн эсүүдэд өгдөг. Энэ нь бүхэл системийг нөхөн үржих, нөхөн сэргээх үндсэн эсүүд юм. Үүний зэрэгцээ бие нь хуучин эсвэл гэмтсэн эсүүдээс чөлөөлөгддөг. Үнэндээ өвчтэй, өндөр настангууд мацаг барих мөчлөгөөр цоо шинэ дархлаатай болно”

Судалгааны явцад субъектуудаас зургаан сарын турш мацаг барих мөчлөгийг хоёроос дөрвөн өдөр хүртэл тогтмол зохион байгуулахыг хүссэн. Судлаачид олон өдрийн мацаг барилт нь хөгшрөлттэй холбоотой PKA ферментийн хэмжээг бууруулж, хорт хавдрын өсөлтийг хариуцдаг дааврын хэмжээг бууруулдаг болохыг тогтоожээ. “Хүн өлсөж байх үед түүний бие эрчим хүч хэмнэхийг хичээдэг бөгөөд үүний тулд олон тооны ашиглагдаагүй дархлааны эсүүд, ялангуяа гэмтсэн эсүүд арилдаг.

Эхлээд бид амьтдын нэгэн адил цусан дахь лейкоцитын тоо удаан хугацаагаар мацаг барьснаар буурч байгааг анзаарсан. Хүмүүс дахин идэж эхлэхэд шинэ лейкоцитууд гарч ирдэг болохыг анзаарсан” гэж профессор Лонго хэлэв. Хэрэв энэ дүгнэлт бусад судлаачдын хийсэн эмнэлзүйн туршилтаар батлагдсан бол мацаг барих нь дархлаа султай хүмүүс, ялангуяа өндөр настан, хорт хавдартай хүмүүст зориулсан хамгийн түгээмэл эмчилгээний нэг болох юм.

Эрдэмтэд энэ аргыг зөвхөн туршлагатай хоол тэжээлийн мэргэжилтэн, эмч нарын хяналтан дор хэрэглэж, биед хор хөнөөл учруулахгүй байхыг анхааруулсан байна. Үүнээс гадна, эмчилгээний мацаг барих нь гурван хоногоос илүүгүй байх ёстой. Иймд та энэ аргыг турших гэж байгаа бол көвхөн хоол тэжээлийн мэргэжилтэн бас эмчийн хяналтан доор туршиж үзэхийг анхааруулж байна.