Энэхүү 21 хоногийн алхалтын төлөвлөгөөний дагуу алхаж 5-7 кг илүүдэл жингээсээ салаарай!

Better Me вэб сайт нь таныг хурдан турах, зүрхээ бэхжүүлэх, нурууг бэхжүүлэх, цусны эргэлтийг хурдасгах, тунгалгийн системийг идэвхжүүлэхэд туслах гайхалтай боловч маш энгийн төлөвлөгөөг танилцуулжээ. Бидний ихэнх нь суугаа ажил хийж хөдөлгөөний дутагдалтай байдаг нь зүрх, цусны эргэлт, нурууны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

Энэхүү энгийн 21 хоногийн алхалтын төлөвлөгөө нь бараг бүх насны болон биеийн тамирын ямар ч түвшний хүмүүст тохиромжтой. Энэхүү төлөвлөгөө нь хоолны дэглэмээ өөрчлөхгүйгээр жингээ хасахад тусална. Төлөвлөгөө нь хялбар, дунд, эрчимтэй гэсэн гурван ангилалд хуваагдана.

Эхний долоо хоног: өглөө, оройд 5 минутын турш дунд зэргийн хурдтай алх. Өдөр бүр алхах цагаа хоёр минутаар нэмэгдүүлээрэй. Ингээд хоёр дахь өдөр өглөө 7 минут, орой 7 минут алхах гэх мэтээр нэмнэ гэсэн үг юм. Гурав дахь өдөр өглөө орой тус бүр 9 минут. Ингээд эхний долоо хоногийн эцэс гэхэд алхах хугацаа өглөө нь ойролцоогоор 17-20 минут, орой нь ижил болсон байх болно.

2 дахь долоо хоног: бид алхаж буй хэмнэлийг хооронд нь холих нь таны бодисын солилцоог нэмэгдүүлэхээс гадна бидний бие янз бүрийн хурдад дасан зохицоход илчлэгийг ихэсгэхэд хүргэдэг. Ийнхүү хоёр дахь долоо хоногоос эхлээд та эхний өдөр 2 минут хөнгөн алхаж, дараа нь 10 минут хурдан алхаж, дахин 2 минут хөнгөн алхах хэрэгтэй.

2 дахь өдөр: Өдрийн аль ч цагт 20 минут дунд зэргийн алхалт, 3 дахь өдөр – 5 минут хөнгөн алхаж, дараа нь 12 минут хурдан алхаж, дараа нь 5 минут хөнгөн алхаарай. 4 дэх өдөр өдрийн аль ч цагт 20 минут дунд зэргийн алхалт, 5 дахь өдөр: 5 минут хөнгөн алхах, 15 минут хурдан, 5 удаа дахин хөнгөн алхалт орно. 5 дахь өдөр: 20 минут дунд зэргийн алхах, 6 дахь өдөр – 5 минут хөнгөн, 18 минут хурдан, дараа нь 5 минут дахин хөнгөн.

Гурав дахь долоо хоног: 1 дэх өдөр шатаар дээш доош 10 минут алхаж, дараа нь 2 минут хөнгөн алхаарай. 2 дахь өдөр: 20 минут дунд зэргийн алхах. 3 дахь өдөр: Шатаар 12 минут, дараа нь 2 минут хурдан алхах. 4 дэх өдөр: 25 минут дунд зэргийн алхаж, хоёр багц 12 удаа сууна. 5 дахь өдөр: 20 минут – шат, 3 минут хөнгөн алхах. 6 дахь өдөр: 25 минут дунд зэргийн алхаж, 7 дахь өдөр – 20 минут хурдан алхаж, дараа нь 3 минут хөнгөн алхаарай.

Энэхүү гурван долоо хоногийн төлөвлөгөөг баримталснаар та зүрх судасны үйл ажиллагааг нэмэгдүүлээд зогсохгүй 4-7 кг илүүдэл жингээсээ салж, бодисын солилцоог хурдасгаж, цусны эргэлт сайжирч, ерөнхийдөө сайхан мэдрэмж төрнө. Энэ төлөвлөгөөг дуусгасны дараа өдөр бүр 30-40 минутын турш алхахыг зөвлөж байна. Хэрэв хүсвэл 21 хоногийн энэ төлөвлөгөөг дахин давтаж болно. Энэ мэдээг хадгалж аваад алхаад байгаарай.