Арьсны нүх сүвийг бөглөж, нүхжилтийг тэлдэг арьс арчилгааны аргууд

Илүүдэл тос, үхсэн арьсны эс, шороо, бактери нь арьсны нүх сүвийг бөглөж хэмжээг томруулна. Харин үүний шалтгаан нь чухам юу байдаг, үүнээс хэрхэн сэргийлэх тухай заавар зөвлөгөөг та бүхэндээ хүргэхээр бэлтгээд байна. Арьсыг хэт арчлах бас хэт анхаарахгүй байх нь адилхан үр дүнд хүргэдэг учир үргэлж анхаарал болгоомжтой харьцаж байгаарай.

Тослог шингээгч цаас хэрэглэдэг

Арьс нь хэт их тослог, хөлрөх хандлагатай байдаг хүмүүс тослог шингээгч цаасыг их ашигладаг. Гэхдээ энэ нь таны арьсны нөхцөл байдлыг түр зууртаа хамгаалах ч, ирээдүйд том асуудал үүсгэнэ. Мэдээж тэр асуудал бол нүхжилт. Арьсанд тодорхой хэмжээний хамгаалах бүрхүүл болсон тослог байх ёстой ч, ийн цаасанд шингээж авах нь арьсыг илүү их хэмжээгээр тос үйлдвэрлэхэд хүргэнэ. Ингэснээр нүхжилт үүсч, хэмжээ нь томорно.

Хар, цагаан батгаа шахах

Шахахад бэлэн болоогүй батганд бүү хүр. Үүнийг шахаж гаргаснаар арьсны бусад хэсгүүдэд нян бактер тархах төдийгүй батгыг шахаж гаргасан тухайн хэсэгт бохирдол үүсч, энэ нь арьсны гүнд нэвтэрнэ. Харин үүний үр дүнд таны арьсан дээр нүхжилт болон батганы сорви үлдэнэ.

Арьс хуурайших

Хуурай арьс нь үрчлээс үүсгэж, таныг бага багаар хөгшрүүлнэ. Үүнээс гадна энэ нь нүхжилтийг томруулж, асуудал үүсгэнэ. Иймд арьсаа тогтмол чийгшүүлж, шаардлагатай бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаарай.

Нүхжилт битүүлдэг бүтээгдэхүүн хэрэглэх

Какаоны тос, кокосын тос, ланолин тос нь нүхийг тэлэх аюултай байдаг. Энэ нь таны арьсыг хангалттай чийгшүүлэх боловч цаагуураа арьсыг тань гэмтээж байдгийг санаарай.

Ойр ойрхон будгаа сэргээх

Цаг тутамд нүүрний будгаа сэргээх зуршилтай хүмүүс байдаг. Харамсалтай нь энэ нь таны нүхийг улам бүр тэлж, томруулах аюултайг санаарай. Арьс өөрөөсөө тос ялгаруулж байхад үүн дээрээ пүдр давхарлаад байвал мэдээж арьс бохирдож, нүхжилт үүснэ.

Буруу хоол хүнс хэрэглэх

Сүүн бүтээгдэхүүн, согтууруулах ундаа, элсэн чихэр ихтэй, халуун ногоотой эсвэл шарсан хоол хүнс таны арьсанд хортой. Эдгээр нь таны биед үрэвслийг өдөөж, батга, мэдрэмтгий арьстай болоход хүргэдэг. Батга нь “sebaceous” булчирхайг сулруулж, үсний уутанцар нүхийг томруулдаг.

Нарны тос хэрэглэдэггүй

Нарны цацраг нь олон талаараа арьсанд хортой. Энэ нь арьснаас коллаген, эластин, усыг зэргийг сорон авч, эд эсийн агшилт үүсгэдэг. Эдгээрийн үр дүнд нүхжилт бий болно. Тиймээс ямагт нарны тос хэрэглэж байгаарай.