Энэ Туркийн гоо сайхны жор гүн үрчлээг ч гөлгөр болгоход туслана!

Та бүхэнд Туркэд алдартай үрчлээ арилгах гэрийн маск бэлдэх жорыг танилцуулж байна. Аливаа маскыг зөвхөн цэвэрлэсэн арьсанд түрхдэг гэдгийг санаарай! Бүтээгдэхүүний зарим бүрэлдэхүүн хэсэг нь харшлын урвал үүсгэж болзошгүй тул мэдрэмтгий арьстай хүмүүст зөгийн бал, синнамон зэргийг оруулахгүй байх нь дээр. Үүний оронд та өндөгний шар нэмж болно.

Найрлага:

● 3 хоолны халбага хүнсний сод
● 1 цайны халбага зөгийн бал
● 1 цайны тосон витамин Е (эмийн санд зарагддаг)
● 1/4 цайны халбага синнамон
● 4 цайны халбага сүү эсвэл цөцгий

Хийх арга:

Бүх найрлагыг нь холино: хольц нь нэлээд өтгөн болно. Маскийг цэвэрлэсэн нүүр, хүзүүндээ зузаан давхаргаар түрхэж, нүд, уруул орчмын хэсгүүдээс бусад газарт түрхээрэй. Дараа нь хаттал нь байлгах хэрэгтэй. 15-20 минутын дараа арьсыг бага зэрэг үрж, маскыг бүлээн усаар зайлж угаана. Маскийг угаасны дараа арьс мэдэгдэхүйц шинэчлэгдэж, гэрэлтэж, чангарч, нүх сүв цэвэршиж нарийсч байгааг шууд анзаарах болно. Энэ хэрэгслийг долоо хоногт 2 удаа ашигла, ингэснээр таны эргэн тойронд байгаа хүмүүс таны насыг таахгүй байх болно!

За тэгээд энэхүү Туркийн алдарт үрчлээний эсрэг маскны жорыг та хэрэглэж үзээд үр дүн нь танд таалагдах юм бол өөр бусад хүмүүст хүртэл нь цааш нь түгээгээрэй. Танд гоо үзэсгэлэн эрүүл энх аз жаргалтай байхыг хүсэн ерөөе. Амжилт хүсье.