Таны гэдэс дүүрээд тавгүй мэдрэмж төрөөд байна уу? Тэгвэл үүнийг уучих – Хормын дотор асуудлыг шийднэ!

Амтат сайхан хоол идсэний дараа тулгардаг нэг асуудал бол ходоод, гэдэсний хямрал байдаг. Ногоон навчит хүнс, шошын төрлийн зүйл, гурил, чихэрлэг зүйл болон хийжүүлсэн ундаа нь гэдэс дүүрэхэд нөлөөлдөг бөгөөд үүний хамт таны сэтгэл санаа таагүй байх нь мэдээж. Ходоод, гэдэс хямарсан үед ихэнхидээ ө.вчин намдаах эм санал болгодог. Тэгвэл энэ асуудлыг эмийн бус аргаар шийдэж болох аж. Ингээд гэдэсний асуудлаа хэрхэн хялбараар шийдэж болохыг сонирхоцгооё.

[wpna_ad placement_id=”418342949336934_418342972670265″]

Ходоод гэдэс үрэвсэх шалтгаан

Хэрвээ таны гэдэс байнга дүүрч байвал энэ нь таны хоолтой холбоотой. Тиймээс та хоолондоо анхаарал хандуулж, дүүрэнги үүсгэхгүй байх хоол, хүнс сонгох хэрэгтэй. Нөгөө талаас та ходоод гэдэсний асуудлыг илүүдэл жин, өөхний хуримтлалтай андуурч болохгүй. Заримдаа энэ нь бидний гэдсэнд хуримтлагдсан хий ч байх магадлалтай.

[wpna_ad placement_id=”418342949336934_418342972670265″]

Ходоод гэдэс үрэвсэх шалтгаанууд

1. Өтгөн хатах

Энэ элбэг тохиолддог шалтгаан бөгөөд бүдүүн гэдэс үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй байгаа нь улмаас гэдэс хүнд оргих, гэдэсний доогуур өвдөх гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг.

[wpna_ad placement_id=”418342949336934_418342972670265″]

2. Хоол боловсруулах эрхтний хямрал

Генетикийн асуудал эсвэл ходоодонд буй бактериас үүсэлтэй хямрал юм. Хоол боловсруулах эрхтэн хямарсан үед гэдэс хийгээр дүүрч, дотор муухайрч, ходоод өвдөх, гэдэс хүнд оргих гэх мэт хүндрэлтэй.

3. Үл зохицох хүнс хэрэглэх

[wpna_ad placement_id=”418342949336934_418342972670265″]

Зарим бүтээгдэхүүнүүд танд тохирохгүй байх магадлалтай. Ийнхүү тохирохгүй байгаа нэг илрэл нь гэдэс дүүрэх, ө.вдөх явдал юм. Тиймээс идэж буй зүйлдээ анхаарал хандуулах шаардлагатай.

Ходоод гэдэсний үрэвслийг анагаах жор

Орц:

  • Папайя – 140 гр
  • Зуун настын гель – 15 гр
  • Ногоон цай – 10 гр
  • Ус – 200 мл

Хийх арга: Энэхүү амтат ундааг хийхэд маш амархан. Юуны түрүүнд ногоон цайгаа бэлдээд 20 минут тавих хэрэгтэй. Харин дараа нь папайя, зуун настын гельтэй холино. Ходоод гэдэсний хямралд зориулсан ундаа бэлэн боллоо.

[wpna_ad placement_id=”418342949336934_418342972670265″]

Энэхүү ундааг бэлдсэн тэр даруй уух хэрэгтэй бөгөөд таны гэдэс хөнгөрч байгааг та мэдрэх болно. Мэдээж үүний хамтаар зөв, эрүүл хооллолтыг дэмжих хэрэгтэй.