
Урин дулаан цагт хэн л унжсан гэдэстэйгээ явахыг хүсэх билээ. Харин хэрхэн үүнээсээ салах тухай бодож, өдрийн бодол шөнийн зүүд болоод байна уу? Тийм бол бид танд нэг арга зааж өгье. Бидний танилцуулах ундааг ууж, эрч хүчээ нөхөж, эрүүл байгаад зогсохгүй, хэвлий хэсгээрээ мэдэгдэхүйц турж, галбираа засч чадна.

Энэхүү ундаа нь 0 калоритой бөгөөд хоол боловсруулах системийг дэмжиж, эрүүлжихэд тусална.
Орц:
- Ус – 2 литр
- Өргөст хэмх – 1 ширхэг
- Нимбэг – 1 ширхэг
- Үрсэн цагаан гаа – 1 халбага
- Гааны навч – 12 ширхэг

Өргөст хэмхээ арилгаж, нимгэн дугуй хэлбэртэй хэрчээрэй. Нимбэгээ угааж, мөн нимгэн хэрчинэ. Усан дээрээ хэрчсэн өргөст хэмх, нимбэг, цагаан гаа болон гааны навчаа хийгээрэй. Үүнийгээ хөргөгчинд хийж, 10-12 цаг байлгана.
Үүнийгээ өглөө бүр өлөн дээрээ нэг стаканыг ууж байгаарай. Мөн үлдсэнг нь өдрийн турш бага багаар уугаарай. Нэг ёсондоо та үүнийг төрөл бүрийн ундаа болон цайны оронд ууна гэсэн үг.

Маш олон хүн үүний ачаар турж, эрүүлжиж, хоол боловсруулах системээ сайжруулсан байдаг. Та ч бас тэдний нэг болохыг хүсч байна уу? Тийм бол үүнийг уугаарай.