Гар, хөл, нурууны өвдөлтийг намдаах арга

Хөгшин залуу гэлтгүй хүн бүрийн асуудал болсон үе мөчний өвчнийг заавал эм, тариагаар бус байгалийн аргаар эмчилж болно гэдгийг та мэдэх үү? Тэгвэл өнөөдөр та бүхэндээ гар, хөл, нурууны өвдөлтийг амархан эмчилж болох аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ. Энэ нь үнэхээр үр дүнтэй учир дэлхий даяар алдартай.

Эм уугаад та ердөө өвчнийг намдааж чадах ч, өвчний ул суурьд хүрч, эдгээж чадахгүй. Харин энэхүү аргын гол орц болох желатин нь амин хүчлийг их хэмжээгээр агуулах бөгөөд энэ нь өвчнийг үндсээр нь эмчилж, ахин таныг зовоохгүй болгож өгнө. Желатин нь өөртөө төрөл бүрийн витамин, эрдэс бодис, эслэг болон антиоксидантыг агуулдаг.

Орц:

  • Желатин
  • Хүйтэн ус

Орой унтахаасаа өмнө 5 гр буюу хоёр халбага желатиныг аяга хүйтэн усанд хийгээрэй. Үүнийгээ хөргөгчинд хийж, маргааш хүртэл байлгана.

Өглөө нь үүнийгээ өөрийн дуртай жүүс, хүйтэн сүү, тараг зэрэгтэй хольж идээрэй. Та үе мөчний өвдөлт тань мэдрэгдэхээ болих хүртэл өглөө бүр идэж байгаарай.

Энэ нь зөвхөн үе мөчний өвдөлтийг намдаах бус, үс болон хумсны эрүүл, бат бөх байдалд анхаарч, үзэсгэлэнтэй байхад давхар тусална.