Хонины салбант сархинаг хэрэглэж нойр булчирхайг эмчлэх арга

Нойр булчихрхайн үрэвсэл сүүлийн үед их олон хүмүүст зовлон болж байгаа. Мөн хүний маш чухал эрхтнүүдийн ч нэг мөн шүү дээ. Тиймээс бид энэ удаад тухайн өвчнийг хэрхэн уламжлалт байдлаар эмчилж болох аргаас та бүхэндээ хүргэж байна. Нойр булчирхайн өвчнийг хонины салбант сархинагаар бүр мөсөн эмчилж болдог байна.

Хэрхэн бэлдэх вэ?

Баасыг жирийн аргаар цэвэрлэнэ. /зумлахгүй/ Нэг сархинагийг уртааш нь тэнцүү гурав хуваана. Нэг удаа хэрэглэхдээ 13 хэсэг сархинагийг 250 гр усанд хийж 200 гр болтол буцалгаж болгоно.

Хэрхэн хэрэглэх вэ?

Болгосон сархинагийн шөлөө унтахын өмнө орондоо орж байгаад сархинагаа шөлтэй нь хамт халуунаар нь хүртээд унтана. Долоо хоног ингэж хэрэглэнэ. Дараа нь долоо хоног завсарлана. Дараа нь 2 долоо хоног үлдсэн сархинагаа дээрх аргаар 14 хоног алгасахгүй хэрэглэнэ.

Юуг анхаарах вэ?

Эмчилгээний хугацаанд усанд орж болохгүй. Норж, даарч болохгүй. Эмчилгээний хугацаа дууссанаас хойш 2 долоо хоногт энэ дэгээ үргэлжлүүлнэ. Зөвхөн нойтон алчуураар хөлөө арчиж болно.

Үр дүн хэр байх вэ?

Энэ эмчилгээгээр нойр булчирхайн өвчний асуудал бүрэн шийдэгдэнэ. Юуг яаж идэх, ууж байсан, тэрнийгээ айлтгүй идэж ууж байж болно. Тэгэхдээ мэдээжийн хэрэг жор дэгээ яг баримталсан тохиолдолд шүү дээ.