
Энэхүү гайхалтай хосын түүх нь 2 жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд тэд хуримаа хийн хамтын амьдралаа аз жаргалтай эхлүүлж байжээ. Анх хуримаа хийж байхдаа Лекси болон Данни нар хоёул тус тус 220+ килограм жинтэй байсан ч харин өнөөдөр тэд тус тусдаа 100кг жин хасаж чадаад байгаа юм. Ингээд тэдний тухай та бүхэнд хүргэж байна.

Тэдний хамтдаа ханилан сууж амьдрахдаа бусдын юу гэж хэлэхийг үл тоож өөрсдийн хэв маягаараа амьдарч байжээ. Тэд үргэлж хооллож пицца захиалж идэж ер нь л түргэн хоолонд маш их дуртай байсан гэнэ.

Тэд хэзээ ч нэг нэгнээсээ өөрчлөгдөх эрүүл амьдралын хэв маягтай болох талаар асууж байгаагүй гэнэ.
Гэвч тэдний хувьд асуудал тун хэцүү болж ирсэн байна. Учир нь илүүдэл жингээсээ болоод гадуур явах, кино үзэх, ууланд авирах гэх мэтчилэн хүний амьдралд үргэлж болж байдаг үйл явдлуудад оролцож чаддаггүй байжээ.
Энэ бүх явдлыг ч тэд тоогоогүй бөгөөд тэд хүүхэдтэй болохоор төлөвлөж эмнэлэгт очиход тэдний өнөөдрийн зорилго эхэлсэн юм. Учир нь хэт их илүүдэл жинтэй учраас төрөх боломжгүй гэдэг хариуг эмчээс сонссон байна.
Тэдний хийсэн хамгийн эхний үйлдэл нь хоолны дуршилаа өөрчилсөн үйл явдал байлаа.
Мөн тэд эрүүл нүүрс багатай хоол хүнс хэрэглэж амьдралын хэв маягаа бага багаар сольж эхэлсэн. Мөн тэд ногоон өнгийн ногоо сонгож хэрэглэж өдөр тутамдаа хэрэглэж эхэлсэн. Хоолны дэглэмээ өөрчилсний дараагаар тэд бага багаар дасгал хийж эхэлсэн.

Тэд амралтын хагас бүтэнсайн өдөр болгон 40 минутыг өөх шатаах дасгал хийхдээ зориулж эхэлсэн. Үүнээс хойш тэд өдөр бүр дагсал хийж эхэлсэн бөгөөд өөрчлөлт нь мэдрэгдэх тусам улам илүү урам орж удаан хугацааны туршид үр дүнтэйгээр эрүүлээр жингээ хаяж эхэлсэн юм.

Хэдийгээр жингээ хаяж эхэлсэн ч Лексигийн арьс унжиж эвгүй харагдаж байсан ч тэрээр өөрийнх нь бие нь өөрчлөгдөж байгаад сэтгэл хангалуун байлаа. Хүнд дасгалуудын дараагаар Лексигийн арьсанд сорив үлдсэн бөгөөд Лекси соривоо хүмүүст үзүүлэх дуртай гэнэ. Учир нь ингэж их хөдөлмөрлөж жингээ хаяж чадсандаа маш их баяртай байгаа хэрэг шүү дээ.

Одоо бол тэдний бие илүү эрүүл болж амьдралын хэв маяг нь илүү идэвхтэй болсон. Тэрээр нөхөртөө маш их баярлаж байгаа бөгөөд бүхнийг хамтдаа хийх хайртай хүнтэй байна гэдэг хамгийн том аз хэмээн бусдад үргэлж зөвлөж байна. Мөн тэдний жингээ хасах аян дуусаагүй бөгөөд хэдэн килограм хүртэл жингээ хаяхыг хэн ч мэдэхгүй байгаа билээ. Одоо тэд хүүхэдтэй болох бүрэн боломжтой болсон. Тиймээс та бүхэн ч гэсэн амьдралынхаа хэв маягийг өөрчилж удаан хугацааны туршид бага багаар жингээ хасаарай.
Танд Лекси болон Даннигийн түүх таалагдсан уу. Та ч бас хайртай хүнтэйгээ өөрчлөлт хийхийг хүсч байна уу? Хэрэв тийм бол удаан хугацааны туршид эрүүлээр бага багаар амьдралынхаа хэв маягийг солиод үзээрэй. Үр дүн үргэлж эерэг гарна гэдэгт бид бүхэн итгэлтэй байна. Танд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.