6 сарын хугацаанд Биологийн насаа 9 жилээр залуужуул

Тархины хөгшрөлтийн хугацааг хойшлуулж, үйл явцыг нь бүрмөсөн зогсоож болох уу? CNN-ийн мэдээлж байгаагаар долоо хоногт 3 удаа алхах эсвэл дугуйгаар явах нь тархины танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулдаг байна. Үүнийг эрүүл хооллолттой хослуулбал та оюун ухааны чадвараа олон жилийн турш хадгалах боломжтой.

Эрдэмтэд дундаж нас нь 65 настай 160 хүнд 6 сарын хугацаатай судалгаа хийжээ. Өмнө нь оролцогчид дасгал хийдэггүй бөгөөд шийдвэр гаргах эсвэл төвлөрөхөд бэрхшээлтэй байсан, цусны даралт ихсэх гэх мэт зүрх судасны өвчний шинж тэмдэг илэрсэн хүмүүс байжээ. Тэд бүгдээрээ урьдчилсан танин мэдэхүйн сорилтыг даван туулж, хэд хэдэн туршилтыг явуулсан. Үүний үндсэн дээр судлаачид оролцогчдыг 4 бүлэгт хуваасан.

Эхний бүлэг хүмүүст эрүүл хооллолт санал болгосон. Энэ хоол хүнс нь зүрх судасны систем гэлтгүй бүх биед сайн нөлөө үзүүлдэг. Хоёр дахь бүлгийн хүмүүст энгийн аэробик сургалтыг долоо хоногт 3 удаа хийхийг зөвлөсөн : 10 минутын бие халаах дасгал, дараа нь 35 минут тасралтгүй алхаж, дугуйгаар хичээллэнэ. Гурав дахь бүлэгт хамгийн их хүмүүс байв. Тэдгээрт долоо хоногт 3 удаа аэробикийн сургалтыг хийлгэж, эрүүл хооллолтыг давхар хэрэгжүүлэхийг санал болгожээ. Дөрөв дэх группийн хүмүүст зүрх судасны өвчлөлийн эрсдлийн талаар 30 минут ярилцлага хийгээд амьдарлын хэмнэлээ өөрчлөхийг зөвлөсөнгүй.

Эрүүл хооллолтыг дасгал хөдөлгөөнтэй хослуулсан хүмүүс танин мэдэхүйн шалгалтанд хамгийн сайн үр дүнг авсан. Гурав дахь бүлгийн оролцогчид дунджаар 47 оноо, 2-р бүлэгт 42 оноо, дөрөвдүгээрт 38 оноо авсан байна. Судалгааны эхэн үед гуравдугаар бүлгийн оролцогчдын дундаж нас 93 байсан бөгөөд судалгааны дараа дундаж нас нь 28-аар буурч 65 нас хүрсэн байна. Туршилтад 6 сарын турш оролцсоны дараа тэдний сэтгэн бодох чадвар 84 жилээр залуу болсон байна. Тиймээс дасгал хөдөлгөөн болон эрүүл хооллолтыг зургаан сараар мөрдөх нь тархины хөгшрөлтийг 9 жилээр багасгаж чаддаг байна.

Судалгааны үр дүнг тайлбарлахдаа Альцхаймерын Урьдчилан Сэргийлэх Клиникийн доктор Ричард Айзексон дасгал хөдөлгөөн хийх нь зөвхөн тархины үйл ажиллагааг сайжруулахад төдийгүй зүрхний үйл ажиллагаанд ч гэсэн сайнаар нөлөөлдөг болохыг хэлжээ.

Тархи залуужхын хэрээр бидний бие бялдар, зүс царай ч мөн адил залуужих болно.