
Эрүүл амьдралын нууц таныхаар чухам юу вэ? Мэдээж эрүүл хооллолт, нэмээд дасгал хөдөлгөөн бас сэтгэл зүйн эрүүл мэнд чухал. Үүн дээр нэмээд гэдэс дотроо цэвэрлэж, биедээ хангалттай шим тэжээлийг өгч байх нь нэн тэргүүнд хийх ёстой зүйл юм. Ингэснээр та бие болоод сэтгэл зүйн хувьд эрүүл байгаад зогсохгүй илүү эрч хүчтэй, өөдрөг амьдрах болно.

Харин чухам хэрхэн гэдсээ цэвэрлэж, гуалиг биеэ хадгалаад зогсохгүй хорт бодисыг гадагшлуулах вэ? Олон хүмүүс гүйлгүүлэх эм уух, тараг устай хольж уух гэхчлэн гэдсээ цэвэрлэхийг хичээдэг. Гэвч энэ нь тийм ч тохирсон арга биш юм. Эдгээр арга нь зөвхөн гэдсэн дэх өтгөнийг гаргах боловч, хорт бодисыг гадагшлуулж, хэвлийн хөндийг тайтгаруулж чадахгүй. Тиймээс тохирсон аргыг хэрэглэх нь зөв юм.

Бидний танд танилцуулах жорны гол орц бол папаяа юм.
Орц:
- Хэрчсэн папаяа – 1 аяга
- Овъёос – тал аяга
- Ус – тал аяга
- Шанцай – халбаганы дөрөвний нэг
Бэлтгэх арга:
- Бүх орцоо хамтад нь блендэрт хийж эргүүлнэ.
- Хэрэв та хүсвэл бага зэрэг зөгийн бал нэмж, амт оруулж болно.
Та өглөө боссон даруйдаа амттай шүүсээ бэлтгэж, өлөн дээрээ ууж байгаарай. Энэ нь таны гэдсийг цэвэрлэж, хорт бодисыг гадагшлуулж, турахад туслах төдийгүй өдрийн турш эрч хүчтэй байхад туслах юм.

Папаяа, овъёосны нэгдлийн ач тус:
- Цусны судсыг цэвэрлэж, холестриныг бууруулна.
- Гэдэсний төрөл бүрийн өвчин, халдвар арилгана.
- Эрч хүчийг нэмэгдүүлнэ.
- Биеийг цэвэрлэнэ.
- Стресс бухимдлыг тайлна.
- Арьсыг цэвэрлэж, үрэвслийг эмчилнэ.
- Цусан дахь сахарын хэмжээг бууруулна.
- Зүрхний өвчнөөр өвчлөх магадлалыг багасгана.