
Зүрх судасны өвчин, зүрхний ажиллагаа муудсан зэргээс болж, даралт ихэсдэг. Таны эргэн тойронд ч бас амархан даралт нь ихсэж, айлгадаг хүн байгаа юу? Тийм бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь бид одоо та бүхэндээ даралт тогтворжуулж, муу холестриныг багасгах нэгэн шидэт жорыг танилцуулахаар бэлтгээд байна.

Даралтны асуудалтай хүмүүс үргэлж эм ууж, санхүү болоод сэтгэл санаагаар хохирч байдаг. Тэгвэл бидний танилцуулах жорыг хэрэглэснээр ахин эмэнд мөнгө зарцуулах шаардлагагүй болох юм.
Орц:
- Үрсэн цагаан гаа – тал цайны халбага
- Сармис – 1 хумс
- Алимны цуу – 1 халбага
- Зөгийн бал – 1 цайны халбага
- Нимбэгний шүүс – 1 аяга
Бүх орцоо хамтад нь блендэрт хийж эргүүлээд, бэлдмэлээ бэлтгэнэ. Үүнийгээ шилэн саванд хийж, хөргөгчинд 5 өдөр хадгалаарай.

Өдөрт 3 халбагыг иднэ. Үүнээс илүү идэж болохгүй. Өглөө юм идэхээс өмнө буюу өлөн дээрээ нэг халбага, өдөр хоолноос өмнө нэг халбага, орой хоолны дараа нэг халбагыг идэж байгаарай. Маш богино хугацаанд даралт тогтворжиж, холестрины хэмжээ буурах болно.

Энэхүү бэлдмэл нь зөвхөн даралт тогтворжуулаад зогсохгүй өөр олон талын ашиг тустай.
- Дархлааг дэмжиж, төрөл бүрийн халдварт өвчнөөс сэргийлнэ.
- Чөлөөт радикалуудтай тэмцэх сайн антиоксидантуудыг биед өгнө.
- Эрч хүчийг нэмэгдүүлнэ.
- Хорт хавдартай тэмцэнэ.