Биеийг бүхэлд нь цэвэрлэх 3 өдрийн дэглэм

Бид тогтсон хугацаанд биеэ бүхэлд нь цэвэрлэж байх хэрэгтэй. Эс бөгөөс биед төрөл бүрийн хорт бодис орж, дотоод эрхтнүүдийн үйл ажиллагааг алдагдуулж, эрүүл мэндэд заналхийлж мэдэх юм. Заавал биеэ өвдсөн хойно нь үнэтэй эм тариа авч хэрэглэхийн оронд урьдчилан сэргийлж байх нь хамгийн зөв арга. Тиймээс та бүхэндээ бие цэвэрлэх жоруудыг танилцуулж байна.

Танд 3 өдрийн жорыг танилцуулж байна. Эхний өдөр ногоон жүүс, хоёр дахь өдөр луувангийн шүүс, гурав дахь улаан шүүс ууж биеэ цэвэрлэх бөгөөд гурван өдрийн дараа гэхэд таны биеэс бүх хорт бодисыг гадагшлуулж, бодисын солилцоог сайжруулах болно.

Ногоон шүүс

Орц:

  • Ногоон алим – 4 ширхэг
  • Өргөст хэмх – 2-3 ширхэг
  • Яншуй – 1 багц
  • Бууцай – 2 багц
  • Байцааны навч – 4 ширхэг
  • Цоохор майлз – 1 ширхэг
  • Нимбэг – 1 ширхэг
  • Үрсэн цагаан гаа – 1 халбага

Бүх ногоогоо шүүс бэлтгэгч эсвэл махны машинд хийж машиндана. Гарч ирсэн бутарсан ногоогоо цэвэрхэн марл ашиглаж шүүгээд, шүүсийг нь хийж аваарай. Үүн дээрээ үрсэн цагаан гаагаа хийснээр, таны эрүүл мэндийн ногоон шүүс бэлэн болох юм.

Луувангийн шүүс

Орц:

  • Хүрэн манжин – 1 ширхэг
  • Цоохор майлз – 1 ширхэг
  • Килантро – 1 багц
  • Өргөст хэмх – 1 ширхэг
  • Үрсэн цагаан гаа – 1 халбага
  • Нимбэг – 2 ширхэг
  • Салатны навч – 10 ширхэг
  • Бууцай – 1 багц
  • Лууван – 15 ширхэг

Мөн ногоогоо хальсалж, угааж бэлтгээд, бүгдийг нь махны машинаар машиндаж бэлтгэнэ. Ногооны шүүсийг нь шүүж аваарай. Үүн дээрээ цагаан гаагаа хийснээр шүүс бэлэн болно.

Улаан шүүс

Орц:

  • Улаан алим – 6 ширхэг
  • Хүрэн манжин – 1 ширхэг
  • Цоохор майлз – 1 ширхэг
  • Бууцай – 1 багц
  • Өргөст хэмх – 1 ширхэг
  • Нимбэг – 1 ширхэг
  • Улаан лооль – 2 ширхэг
  • Лууван – 15 ширхэг

Өмнөх шүүс бэлтгэсэн аргаар шүүсээ бэлтгэж, дээр нь цагаан гаагаа хийж уугаарай.

3 өдрийн бие цэвэрлэх систем

  • Дэглэм барих хугацаандаа төрөл бүрийн ногоогоор баялаг хоол түлхүү идээрэй.
  • Цаг тутам нэг стакан шүүс ууна. Өдөрт 8 стакан шүүс уугаарай.
  • Шүүс уухын хажуугаар усаа ч мөн уух хэрэгтэй.