Духны үрчлээг өмнө нь байгаагүй мэт болгох үр дүнтэй аргууд

Хөгшрөлт, хэт их үрчийлгэх, нарны гэрлийн нөлөөнөөс дух ихээр үрчлээтдэг. Духан дээрх үрчлээ нэгэнт гүн тогтсон бол бүрэн арилгах боломжгүй.

Гэсэн хэдий ч үнэхээр огцом багасгаж, багахан үрчлээг бүрэн арилгадаг үр дүнгээ өгдөг гайхалтай аргуул гэж бий. Хамгийн гол нь арьсны чийгшил, уян хатан чанарыг хадгалахад туслах бүтээгдэхүүн хэрэглэж хэвших хэрэгтэй.

1 . Гадил

Гадил бол арьс арчилгаанд, тэр тусмаа духанд маш сайн үйлчилгээтэй. Арьсыг эрүүл чийрэг байлгах витамин болон органик тос агуулдаг. Үүнийг хийхэд маш амархан. Та гадилаа зуурмаг болтол нь нухахад л хангалттай.

Хийсэн зуурмагаа духан дээрээ нимгэн түрхээд 15-20мин байлгана. Дараа нь бүлээн усаар зайлахад л та духаа толигор, чийглэг болсныг мэдрэх болно.

2 . Цитрус төрлийн жимс

Цитрус жимс (Нимбэг, жүрж, лайм гэх мэт) нь E,С аминдэмээр баялаг тул таны арьсыг толигор болгоно.

Цайны аяганы 4/1 хэмжээнд шүүсээ хийгээд дээр багахан гурил хийж өтгөн зуурмаг болгох хэрэгтэй. Түүнийгээ духан дээрээ түрхээд 20мин байлгаад бүлээн усаар зайлж угаана.

3 . Байгаийн гаралтай тос

Кокост, чидун жимсний тос хоёулаа арьсыг сайн чийгшүүлдэг бөгөөд таны духыг илүү уян хатан байлгах болно. Мэдээж хуурай арьс хангалттай уян биш тул үрчлээтэх шалтгаан болж байдаг.

Кокост тос юм уу чидун жимсний тосыг унтахаасаа өмнө нүүрээ угаасны дараа түрхэнэ. Илүү үрчлээтэй хэсгээр тослог шингэтэл иллэг хийх маягаар түрхэнэ.

4 . Өндөгний цагаан

Өндөгний цагаан нь таны духны арьсыг өнгөлөг болгоход туслах болно. Дангаар нь хэрэглэхээс илүүтэй зөгийн бал нэмж маск хэлбэрээр түрхэж хэрэглэх нь үрчлээг багасгахаас гадна гайхалтай толигор өнгөлөг харагдуулах болно.

Аяганд нэг хоолны халбага зөгийн бал болон нэг өндөгний цагаан холино. Нүүрэндээ 15 минут байлгаад хүйтэн усаар зайлаарай.

5 . Духны дасгал

Духны дасгал хийх нь булчинг чангалж, унжсан зовхио засах гайхалтай үр дүнг авчирдаг. Тэгвэл ямар дасгал хийдгийг харцгаая:

зурган дээр харагдаж байгаа шиг байрлал ав Хуруунуудаа чангалаад мөрөө тэгшилж, тохойгоо бага зэрэг гадагш чиглэлтэй болго. Энэ байрлалдаа нүдээ анивчиж хөдөлгөлгүй 5сек барь. Дараа нь энэ байрлалаараа 5 удаа нүдээ цавч. 5 сек нүдээ аньж барь. Энэ дарааллаар өдөрт 2 удаа давтаж хийгээрэй.