Эмэгтэй хүн бүр заавал уншаарай: Эдгээр хүнсийг тогтмол хэрэглэвэл, та хөxний хорт хавдар тусах эрсдэлээс холуур өнгөрнө!

Хорт хавдар бол дэлхий нийтээр хамгийн өргөн тархсан өвчин юм. Олон арваны турш эрдэмтэд энэ өвчнийг бүрмөсөн үгүй хийхээр хичээсээр өнөөдрийн хүрсэн. Боломжит арга хэмжээ бол хөxний хорт хавдар тусахаас урьдчилан сэргийлэх бөгөөд үүний тулд хооллолтоо өөрчлөхөөс өөр аргагүй. “WebMD” эх сурвалжийн хэлж байгааг таны хооллолт эрүүл мэндийн төлөв байдалд чухал нөлөө үзүүлдэг бөгөөд хөxний хорт хавдраар өвчлөх эсэх нь ихээхэн хамаардаг байна. Дараах хүнсийг тогтмол хэрэглэх аваас та хөxний хорт хавдар тусахаас сэргийлж чадна.

Хүнсний ногоо

Хөxний хорт хавдар ихэвчлэн ханасан тостой хоол хүнс болох улаан мах болон шарсан, хуурсан бүтээгдэхүүн хэрэглэдэг хүнд тусах магадлал өндөр байдаг. Дээрх тоснууд хэт таргалалтад хүргэдэг – хөxний хорт хавдар тусахад хүргэдэг хүчин зүйлсийн нэг. Яагаад гэвэл хэт таргалалттай хүний бие мутацид орж буй эсүүдэд эсэргүүцэл үзүүлж чаддаггүй. Хоол хүнсэндээ илүү их хүнсний ногоо болон жимс хэрэглээрэй. Гэсэн хэдий ч, та зөвхөн салатанд ордог хүнсний ногоонуудыг идэх ёстой гэсэн үг биш. Сонголтоор шар буурцаг эсвэл тофү (ааруул – цагаан идээ шиг хэлбэртэй) хэрэглэж болно.

Ширхэглэг ихтэй хүнс

Ширхэглэг ихтэй хүнс болох бүхэл үр болон шош нь хөxний хорт хавдар тусахаас сэргийлэхэд хэрэглэж болох ухаалаг хүнсний сонголт юм. Тохиромжтой амттай. Та эдгээрийг хүнсэндээ хэрэглэснээр урт хугацаанд цатгалан мэдрэмжийг авч чадна. Биеийн жин эрүүл байхад танд хорт хавдар тусах эрсдэл бага гэсэн үг. Гоолиг байх үед эстроген бага ялгардаг – хөxний хорт хавдар тусах магадлал улам бүр багасна. Цагаан талхыг маргаашнаас эхлээд ширхэглэг ихтэй хүнсээр орлуулаарай. Таны хоолны дуршил тэр даруйдаа өөрчлөгдөж байгааг та анзаарна.

Цай

Аяга цай уухад хорт хавдрыг эсэргүүцэх биеийн хамгаалалт хүчирхэгжинэ. Цайнд агуулагдах фланонойдууд таны биед хангалттай хэмжээний антиоксидантыг өгнө. Өдөр бүр цөөн аяга цай ууснаар таны биеийг мутацид орсон эсүүдтэй тэмцэхэд туслах юм. Ногоон цай бол хөxний хорт хавдрын эсрэг сайн үйлчилгээтэй, олон ач тустай бүтээгдэхүүн билээ.

Загас

Та урьд өмнө загасны ач тусын талаар сонсож байсан байх – хөxний хорт хавдраас сэргийлнэ. Гэхдээ зөв загасыг сонгон хэрэглэх нь чухал. Омега-3 тослог хүчлийг найрлагадаа агуулсан загасыг хэрэглээрэй. Жишээ нь сальмон болон сагамхай загас. Эдгээр нь тослог хүчилтэй бөгөөд биеийн молекулийн түвшинг нэмэгдүүлнэ. Таны дархлааны систем хүчирхэг байвал, хорт хавдарт сайн эсэргүүцэл үзүүлнэ.

Загасны тос

Хэрэв та загасыг хоол хүнсэндээ хэрэглэх бодолгүй байгаа бол, хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй загасны тосны нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж болно. Нэмэлт бүтээгдэхүүний найрлагыг сайтар хараарай – омега-3 тослог хүчил агуулсан эсэхийг нягтлах хэрэгтэй. Мөн өөр тослог хүчлүүд болох омега-6 ургамлын тосонд агуулагддаг. Гэвч омега-3 тослог хүчил шиг хорт хавдрын эсрэг хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй.

Загасны хэрэглээний хязгаарлалт:

Хэдийгээр омега-3 тослог хүчил таны  биед сайн нөлөөтэй ч, өдөр бүр загас идэж болохгүй. 7 хоногт загасны махаар 2-3 удаа хоол хийж идэхэд тохиромжтой. Хэрэв таны биед эрүүл мэндийн ямар нэгэн асуудал байгаа бол эмчид хандаж, зөвлөгөө аваарай. Жирэмсэн эмэгтэйчүүд бас загасны хэрэглээг хязгаарлах нь чухал. Ихэнх загас найрлагадаа их хэмжээний мөнгөн ус агуулдаг бөгөөд нь их хэмжээтэй байвал, хор хөнөөлтэй.

Эмчид хандаж, хөxний хорт хавдар тусахгүйн тулд хооллолтоо хэрхэн өөрчлөх ёстойг мэдэж авах хэрэгтэйг “CNN” эх сурвалж зөвлөжээ. Эмч нар эм гайхамшигтайгаар нөлөөлөхгүй ч, тус хүргэнэ гэж хэлж байна. Хооллолт гол нь эрүүл байх нь хамгийн чухал юм. Байгалийн гаралтай, эрүүл хүнс хэрэглэж хэвшээрэй.