
Самар болон үр нь уургийн томоохон эх үүсвэр билээ. Мөн энэ нь маш олон үр тариа, самар, буурцагт ургамал, үрээс олддог эрдэс фосфорын нэг төрлийн фитийн хүчил агуулдаг. Фитийн хүчил нь холестеролыг бууруулж, антиоксидантоор биеийг хангаж чадах боловч хэт их фитийн хүчил нь цайр, кальци, төмөр зэрэг эрдэс бодисыг шингээж, боловсруулахад саад болдог. Аз болоход самар, үрийг усанд дэвтээснээр фитийн хүчлийн хэмжээг бууруулж, бусад эрдэс бодисыг биедээ авах боломжийг нээж өгдөг байна. Тэгвэл одоо хамтдаа чухам яагаад самар, үрийг усанд дэвтээж хэрэглэх ёстойг мэдэж авцгаая.

Хоол боловсруулах систем, гэдэсний үйл ажиллагааг дэмжинэ
Самар, үрэнд агуулдагдах уусдаггүй эслэг нь усыг өөртөө татаж, өтгөний хэмжээг нэмэгдүүлж, өтгөн хаталтыг намдаахад тусалдаг ба биед шимэгддэггүй. Уусдаггүй эслэг нь цусны сахарыг зохицуулж, мөн чихрийн шижингийн эрсдлийг бууруулдаг байна. Түүнчлэн хоолны эзлэхүүнийг нэмэгдүүлж, гэдэс дүүрсэн мэдрэмжийг өгснөөр хоолны дуршилыг бууруулдаг. Харин самар болон үрийг усанд дэвтээж хэрэглэснээр эслэгийн хэмжээ нэмэгдэж, бидний хүртэх үр шим нэмэгдэх юм.
Цавуулаг шинж үгүй болно
Та самар, үр тариаг идэхээс өмнө заавал усанд дэвтээж байгаарай. Ингэснээр цавуулаг шинжийг задлах фермент идэвхжих болно. Ингэснээр бид хоол боловсруулах цогц эрхтнийг чимээгүйхэн өвчлүүлж байдаг цавуулагаас салж, үүнийг биедээ нэвтрүүлж, сөрөг талыг хүртэхгүйгээр хүссэн хэмжээгээрээ самар, үр тариаг идэж болох аж.

Фитиний ялгаруулалтыг бууруулна
Самар, үрэнд агуулагдах фитиний хүчил нь эрдэс бодисыг өөртөө шимж авдаг. Уг хүчил нь таны биед байгаа цинк, магни, төмөр, кальци зэргийг өөртөө шимж бие махбодид хэрэгтэй хэмжээг бууруулна. Хүний биед хэрэггүй уг ферментийн хэмжээг багасгахын тулд самар, үрээ дэвтээж идэх хэрэгтэй.
Танниныг гадагшлуулна
Таннин бол хар цай, улаан дарс зэргээс амтагдах хуурай, бага зэрэг гашуун амтыг бий болгодог бодис юм. Харин зарим хүмүүс үүнээс харшилж, дотор нь эвгүйрхэх шинж тэмдэг илэрдэг. Тэгвэг самрыг усанд дэвтээж хэрэглэснээр, таннин биеэс хурдан гадагшилна.

Самар дэвтээх арга
Самар, үрээ багахан давстай усанд хийж, 7-8 цаг байлгаарай. Дараа нь самараа шүүж аваад, шарах шүүгээнд хийж хатаана. Ингэснээр самар илүү амттай болох төдийгүй эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөө нь нэмэгдэх юм.