
Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, энэ үнэхээр үр дүнтэй. Гэхдээ давс цэвэр байгалийнх байх ёстой гэдгийг санаарай. Давсыг усанд хийгээд уухад энэ шидэт шингэн танд үр өгөөжөө эгч эхэлнэ!
Давстай ус ууснаар таны биед үзүүлэх ач тус:
Хоргүйжүүлэлт
Энэ шингэнд агуулагдах эрдэс бодис нь биеийг цэвэрлэх байгалийн бэлдмэл гэсэн үг. Мөн бактерийн эсрэг үйлчилгээтэй учраас бие дэх хамгийн хор хөнөөлтэй бактерийг хүртэл устгана.

Чийгшүүлэлт
Энэ шингэнийг зүгээр уухад л таны биед үнэхээр сайн нөлөөтэй. Давс уг шингэнийг биед уусаж шингэхэд туслах бөгөөд ингэснээр биеийг чийгшүүлэх процессыг хурдасгана.
Хоол боловсруулалт
Давс аман дахь шүлсний булчирхайг идвэхжүүлж, улмаар амилаз гэх нэртэй уургийн ялгаруулалт улам бүр ихэснэ. Энэ фермент хоол боловсруулах процесст оролцдог бөгөөд нүүрс усыг боловсруулдаг аж. Давс хоол боловсруулах процессыг зөв явагдахад туслахаас гадна, ходоод гэдэсний замын өвчин тусахаас сэргийлнэ.

Нойр
Хэрэв та нойргүйдлээс болоод зовж байгаа бол, давстай ус нойр хүргэхэд тусална. Давсанд агуулагдаж буй байгалийн эрдэс бодис бие болон мэдрэлийн системийг тайвшруулна. Мөн кортизол буюу бие дэх гол стрессийн гормоныг багасгана.
Ясны эрүүл мэнд
Ясны сийрэгжилт кальци болон бусад эрдэс бодисын дутагдлаас болж үүсдэг өвчин. Цусан дахь хүчиллэг чанар ихэсч, эрсдэл үүснэ. Давстай ус ууснаар тэдгээр дутагдаж буй эрдэс бодисыг нөхөх боломжтой. Ийм учраас давстай ус ясыг улам бэхжүүлдэг байна.

Арьс
Давстай ус уувал, арьс эрүүл бас гоо үзэсгэлэнтэй болно. Хүн бүр батга, тууралт болон экзщм зэргийг намдааж, төгс эмчлэхийг хүсдэг шүү дээ. Тэгвэл давстай ус тусална.

Хэрэв та өглөө бүр давстай ус уух юм бол, таны биед дээрх гайхалтай ач тус үр өгөөжөө өгч эхлэх нь ээ. Энэ бол эрүүл мэндээ аврах, сайжруулах хамгийн энгийн арга юм. Иймд туршаад үзээрэй!