Шүдний чулуу, буйлны үрэвслийг арилгах хялбар арга!

Амны хөндийн эрүүл мэнд бидний эрүүл мэндэд нөлөөлдөг тул бид шүдээ арчлах ёстой.

Ариун цэврийн шаардлага хангахгүй байх, шүдээ тогтмол угаахгүй байх, шүдний эмчид ховор хандах зэрэг нь бактери хуримтлагдахад хүргэдэг . Эдгээр нь эргээд өнгөр, чулуужилт, эвгүй үнэр, үрэвслийг үүсгэдэг!

Та шар шүдтэй болохыг хүсэхгүй байна, тийм ээ?
Шүдний эмч нар танд тохирсон шүдний сойз ашиглан шүдээ өдөрт хоёр удаа угаахыг зөвлөж байна.

Хэрэв та амны хөндийн эрүүл мэндийг сайтар сахиж байгаа бол цайруулах, халдвараас урьдчилан сэргийлэх гэрийн эмчилгээний гайхалтай жор энд байна!

Орц:

  1. 1/2 аяга устөрөгчийн хэт исэл буюу перкес.
  2. 1 халбага хүнсний сод.
  3. Цайны халбага давс.
  4. Антисептик ам зайлагч.

Нэмэлт материал:

  1. Шүдний сойз.
  2. Шүдний утас.
  3. ½ аяга бүлээн ус.
  4. ½ аяга хүйтэн ус.

Зааварчилгаа:

Нэг аяганд хүнсний сод, давс холино. Шүдний сойзоо бүлээн усаар зайлна. Дараа нь хольцоо сойздоо түрхээд 5 минутын турш шүдээ зөөлөн угааж эхэлнэ. Халуун ус, устөрөгчийн хэт ислийн холимогоор амаа зайлж, дараа нь энгийн хүйтэн усаар зайлна. Шүдний утсаар өнгөр болон шүдний чулууг арилгана. Эцэст нь амаа ариутгагч бодисоор зайлж угаана. Энэ процедурыг орой бүр давтан хий, тэгвэл та тун удахгүй үр дүнг харах болно! Та шүд, буйлныхаа эрүүл мэндэд анхаардаг уу?