Би хэдэн өдөр хүндээр бие засч чадахгүй байсан ч, үүнийг уугаад тэр дороо гэдсээ сайхан цэвэрлэж, сайхан амарсан!

Хоол боловсруулах систем сайтай буюу ойр ойрхон хүндээр бие засдаг хүмүүс ихэвчлэн гоолиг туранхай байдаг. Нэг ёсондоо хоол боловсруулах систем сайтай сайн хүндэрч чаддаг л байвал та таргалалтаас тэгтлээ айх хэрэггүй болно гэсэн үг юм. Үүнээс гадна эрүүл мэндэд ч энэ мөн ач тустай. Тэгвэл яг үүний эсрэгээр хэд хонож байж ганц хүндэрдэг хүмүүс байдаг. Энэ асуудлаас болж амархан жин нэмэх, ходоод гэдэс өвдөх, дотор эрхтнүүд өөхлөх зэрэг хүндрэл үүснэ. Өнөөдөр та бүхэндээ гэдэс дотрыг хормын дотор цэвэрлэх шидтэй ундааг танилцуулж байна. Орц нь ч энгийн бөгөөд үр дүнтэй жор юм.

Орц:

  • Ус – 1 аяга
  • Яншуй – 1 атга
  • Нимбэг – 1 ширхэг
  • Зөгийн бал – 1 халбага

Усаа буцалгаж бэлтгэнэ. Үүн дээрээ жижиглэж хэрчсэн яншуй болон нимбэгний шүүсээ хийж, ахин 1-2 минут буцалгаарай. Гал дээрээс уг найрлагаа аваад зөгийн балаа нэмж хутгана. Ундаагаа бага зэрэг хөргөөд уугаарай. Таван өдрийн турш өглөө бүр өлөн дээрээ үүнийг бэлтгэж уух хэрэгтэй. Ингэснээр гэдэс тэр дороо цэвэрлэгдэж, та хүндээр бие засч, гэдэс чинь сулрах болно. Та үүнийг курсээр хэрэглэх ёстой бөгөөд 5 хоног дарааллаж уусны дараа, 10 хоног өнжиж, ахин 5 хоног ууна. Үүний ачаар ахиж та өтгөн хатах, хүндэрхгүй удах вий гэж санаа зовох айдасгүй болох юм.

Ундааны ач тус

  • Өөхийг шатааж, гэдсийг цэвэрлэхийн зэрэгцээ хорт бодисыг гадагшлуулна.
  • Яншуй нь хамгийн хүчтэй антиоксидантуудын нэг төдийгүй С, К, А витаминаар баялаг тул таны биеийг амин дэмээр тэтгэнэ.
  • Нимбэг, яншуйны нийлбэр нь таны дархлааг дэмжиж, бактер, микробыг устгана.