
Бөөр болон цөс чулуутай болох нь сүүлийн үед хүмүүсийн дунд элбэг тохиолдож буй ноцтой өвчнүүдийн нэг болоод байгаа билээ. Энэ нь ихэнхдээ бидний ууж идэж буй хоол хүнстэй холбоотой байдаг. Тиймээс бид танд эмийн бус, ардын эмчилгээний аргаар бөөр, цөсний чулуунаасаа хэрхэн салах талаарх мэдээллийг хүргэе. (Уг эмчилгээг эхлэхийн өмнө эмчээс зөвлөгөө аваарай.)

Орц:
- 250 гр нунтаг сахар
- 0,25 литр оливын тос
- 250 гр нимбэг
- 250 гр цэвэрлэсэн яншуйн үндэс
- 250 гр зөгийн бал

Хийх арга:
Нимбэгээ угаагаад блендэрт хийж жижиглэнэ. Яншуйн үндсээ угааж цэвэрлээд мөн жижиглэх хэрэгтэй. Дараагаар нь зөгийн бал, оливын тос, нунтаг элсэн чихрээ нэмж хийгээд сайн гэгч нь цөцгий мэт болтол нь хутгана.
Хэрэглэх заавар:
Өглөө юм идэхээсээ өмнө, мөн орой унтахын өмнө өдөр бүр дээрх ундаанаас нэг хоолны халбагыг уугаарай. Бэлэн болсон шингэнээ шилэн саванд хийгээд хөргөгчинд хадгална.

Бөөр, цөсний чулуулгын асуудлыг шийдэхийн тулд дээрх шингэнийг дуустал нь уугаад 1-2 долоо хоног завсарласны дараа дахин ууна. Та нэг мөсөн хоёр удаагийн давтамжтай уух хэрэггүй. Харин дараагийн удаа дахин шинийг хийгээрэй.
Энэхүү шингэн нь таатай амттай бөгөөд бөөр, цөсний чулууг гадагшлуулахаас гадна нян, төрөл бүрийн үрэвсэлтэй тэмцэхэд тустай.
Эмчилгээг хийж байх явцдаа та хангалттай хэмжээний ус уух хэрэгтэй. Энэ тохиолдолд чулууг гаргах үйл ажиллагаа илүү эрчимтэй явагдана.