
Хүний биеийн дотоод эрхтнүүд бүгд тус тусын үүргийг гүйцэтгэдэг. Харин дотоод эрхтнүүд дундаас элэг нь хамгийн чухал болоод хариуцлагатай үүргийг хүлээдэг бөгөөд элэгний үйл ажиллагаа алдагдсан биед бие бүхэлдээ хүнд, аюултай байдалд орно. Элгийг биеийн шүүлтүүр гэж ойлгож болно. Тиймээс энэхүү чухал эрхтэндээ онцгой анхаарал хандуулж байх хэрэгтэй. Ялангуяа тогтмол цэвэрлэж, үйл ажиллагааг нь дэмжих хэрэгтэй бөгөөд хэрэв та элгээ хэрхэн цэвэрлэхээ мэдэхгүй бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь та бүхэндээ элэг цэвэрлэх жорыг танилцуулж байна.

Элгийг овъёосоор цэвэрлэж болно. Овъёос нь зөвхөн элэг гэлтгүй биеийн эрүүл мэндэд тустай. Хамгийн гол нь овъёосоор курс эмчилгээ хийж, элэг болон биеэ бүрэн гүйцэт цэвэрлээрэй. Курс эмчилгээ нь 1-2 сар болно. Мөн овъёосоо хамгийн сайн чанарынхыг сонгоорой. Эс бөгөөс үйлчилгээ нь төдийлөн мэдрэгдэхгүй.

Жор 1:
Орц:
- Овъёос – 1 стакан
- Ус – 3 литр
Овъёосоо угааж бэлтгэнэ. Үүнийгээ хүйтэн усандаа хийж, гал дээр тавиарай. Зөөлөн гал дээр 2 цаг чанаж болгоорой. Хөргөж хэрэглэх бөгөөд өдөрт 2 удаа хоолноос 30 минутын өмнө аяганы гуравны хоёрыг идэж байгаарай.

Ийнхүү өдөр бүр идэж, 14 хоногийн дараа 7 хоног өнжиж, ахин 2 долоо хоног идээрэй. Энэ нь 1 курс эмчилгээ болж, таны элгийг бүрэн гүйцэт цэвэрлэнэ.