Үе мөчний өвдөлтийг намдаах бус, өвчнийг нь эмчлэх жор

Өвдөгний үе мөчний өвчин нь хамгийн түгээмэл болоод ямар ч нас, хүйсний хүнд тохиолдож болох өвчин юм. Мэдээж заримдаа өвдөг, нуруугаар хатгаж өвдөх нь бий. Гэхдээ энэ өвдөлт нь удаан үргэлжилвэл, ноцтой байж болох тул хэзээ ч тоолгүй өнгөрч болохгүй. Бага дээр нь байгалийн аргаар эмчилж, сэргийлэх нь хамгийн зөв арга шүү.

Харин чухам ямар арга хэрэглэх ёстойг бид танд дуулгая. Эхлээд ямар учир шалтгаанаас болж, өвдөг, нуруу өвдөж хатгаж байгааг мэдэж авах хэрэгтэй. Хамгийн түгээмэл шалтгаан нь кальцийн дутагдал бөгөөд кальцийн дутагдал нь ясыг хэврэг, нимгэн болгодог. Тиймээс танд өвдөлт мэдрэгдэх, явах суухад хэцүү болно.

Мөн та үе мөчний өвчнөөс сэргийлэхийн тулд дасгал хөдөлгөөн сайн хийж, магни, кальциар баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглээрэй.

Одоо хамтдаа үе мөчний өвдөлт намдаах бус эмчлэх жортой танилцъя.

Орц:

  • Ханборгоцой (хэрчсэн) – 2 жижиг аяга
  • Овъёос – 1 аяга
  • Ус – 2 стакан
  • Жүржийн шүүс – 1 стакан
  • Шанцай – 1 ширхэг
  • Зөгийн бал

Усан дээрээ овъёосоо хийж гал дээр буцалгаж, дэвтээнэ. Овъёосоо чанаж болгосны дараа хөргөх хэрэгтэй. Жүржийн шүүс, овъёос, шанцай, ханборгоцойгоо хамтад нь блендэрт хийж эргүүлнэ. Бэлэн болсон ундаан дээрээ бага зэрэг зөгийн бал хийж амталж болох юм.

Та 5 өдрийн турш тасралтгүй бэлтгэсэн ундаагаа ууж байгаарай. Энэ нь таны үе мөчний өвчнийг эдгээж, ахин өвдөхөөс сэргийлэх болно.