
Нойргүй хоносон, ядаргаанд орсон, стресс бухимдал ихтэй байгаа зэргээс үүдэж, нүдний доогуур хар хүрээ татдаг. Зарим хүмүүсийн хувьд энэ нь бүгд тогтож, хэзээ ч арилахгүй болдог. Төрөл бүрийн үнэтэй тос, бүтээгдэхүүн хэрэглээд ч арилгахгүй. Тиймээс өдөр бүр тусгайлан өө дарагчаар нүдний доор үүссэн хар хүрээгээ будаж, нуухыг оролддог. Үнэхээр төвөгтэй бас дургүй хүрмээр. Тэгвэл үүнийг байгалийн аргаар арилгах гээд үзэх үү?

Яагаад нүдний дор хар хүрээ үүсдэг вэ?
- Ядаргаа
- Харшил
- Нас явж, арьс уян хатан чанараа алдах
- Удамшил
Эхлээд үүнийг хооллолтоор шийдэх гээд үзэх хэрэгтэй. Нүдэн дор хараа үүсэхийг төмрийн дутагдалтай холбон ойлгож болно. Тиймээс төмрөөр баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглэж, эрүүл мэнддээ анхаараарай. Энэ нь нэгэн төрлийн таны гоо төрхийг хадгалах арга байж чадах юм. Төмрөөр баялаг хоол хүнс: Бууцай, брокколи, хулуу гэх мэт.

Байгалийн эмчилгээ:
- Зөгийн бал – 1 халбага
- Өргөст хэмхний шүүс – 1 цайны халбага
- Үрсэн төмс – 1 цайны халбага
Орцоо хольж бэлтгээд, зуурмаг болгоорой. Нүүрээ угааж цэвэрлээд, бэлтгэсэн маскаа нүднийхээ доод хэсгээр түрхэнэ. 20 минутын дараа бүлээн усаар угааж арилгана. Дараа нь чийгшүүлэх тос түрхээд унтаарай.
Долоо хоногт 3 удаа энэхүү аргаар маск бэлтгэн хэрэглэж байгаарай. Тун удалгүй таны нүдний доод талын хар хүрээ бага багаар бүдгэрч байгааг та анзаарах болно.

Төмс нь калигаар баялаг бөгөөд арьсыг чийгшүүлэх, зөөлрүүлэх чухал нөлөөтэй. Харин зөгийн балны тухайд үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж, арьсанд чийгшил өгч, гялалзуулна. Өргөст хэмх нь арьс нүүрний хаванг буулгаж, хэвийн болгох ашигтай. Тиймээс эдгээрийн нийлбэр нь таны нүдний доорх хар хүрээг арилгаж, үзэсгэлэнтэй төрхийг улам бүр тодотгох болно.