
ДЕЛЬТА ВИРУСЭЭР НЭГ САР ӨВДӨХӨД 20 ЖИЛ ӨВЧИЛСӨН УУШГИТАЙ ИЖИЛ ГЭМТДЭГ
Манайд илрээд байгаа Дельтавирусийн халдвар ямар аюултай болох талаар Өрөг.мн сайт уушгины мэс заслын тэргүүлэх зэргийн эмч, профессор С.Мөнхбурамаас тодруулжээ.
Дельта вирусээр халдварласан хүний уушгийг лабораторийн шинжилгээ хийгээд харахад гуурсан хоолойн холбогч эдийн хатуурал, сорвижилт үүсч буй нь харагдаж байна.
Энэ нь архаг олон жил өвдсөн сүрьеэтэй хүн эсвэл уурхай, бензин колонк шиг эрсдэлтэй орчин нөхцөлд ажилладаг хүмүүст илэрдэг бөгөөд энэ нь 10, 20 жил өвдөж байж үүсдэг өвчин.
Гэтэл коронавирусийн дельта хувилбараар өвдөхөд 10, 20 жилийн хугацаанд үүсдэг гэмтэл ердөө сарын дотор хүний уушгинд үүсчихдэг гэнэ.
Иймд гадуур явахдаа амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа баримтлаарай.
Энгийнээр тайлбарлавал дельта вирусийн хувьд, өвчлөөд эдгэрсний дараа PCR шинжилгээгээр халдваргүй гэж гарсан ч хүний цусанд 21-28 хоног оршдог гэдгийг эрдэмтэд судалсан байна. Хамгийн товчхондоо уг вирус нь асар их хурдтайгаар уушгины хатуурал, соривжилтыг үүсгэх аюултай юм.
Вирусийн хатгалгаа гэдэг нь уушгины аль ч хэсэгт нэвчдэс үүсгэдэг. Үүнийг Орос эрдэмтэд судлаад “нисдэг хатгалгаа” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл баруун уушгины дээд талд хиржигнэж байснаа маргааш нь чагнахад баруун уушги нь зүгээр болчихсон зүүн уушгиных нь доод талд хиржигнээд эхэлдэг.
Рентген зураг аваад харахад баруун уушгинд байсан нэвчдэс шимэгдээд зүүн тал руугаа явчихсан байдаг гэнэ.
Мөн вирус гэдэг нь вирусийн эсрэг эмэнд л үхдэг болохоос биш пенцлин эсвэл антибиотикт үхдэггүй. Тэгэхлээр заавал вирусийн эсрэг эм хэрэглэх хэрэгтэй. Дексаметазоноор вирусийг бас устгаж болно. Ноднин жил 10 сарын үед Англичууд дексаметазон устгаж болдог гэдгийг мэдээд эмийн сангуудаар олдохгүй байгаа гэсэн мэдээллүүд явж байсан.
Ландиксон гээд эм манай улсад байдаг. Энэ эмийг хэрэглэх хэрэгтэй гэж Мөнхбурам эмч зөвлөлөө.