Анхаар! Хоол идсэний дараа хэзээ ч хийж болохгүй 5 зүйл!

Олон хүмүүс хоол идсэний дараа энэ аймшигт зуршил нь эрүүл мэндэд нь маш их хор хөнөөл учруулдаг гэдгийг мэдэхгүй хэвтэж, кино үзэх эсвэл зүгээр л амрах хандлагатай байдаг. Өнөөдөр бид хоол идсэний дараа хэзээ ч хийж болохгүй 5 зүйлийн жагсаалтыг гаргалаа.

Т а м х и  татах: Т а м х и  татах нь эрүүл мэндэд нь маш их  х о р   х ө н ө ө л  учруулдаг гэдгийг олон хүмүүс мэддэг ч ийм аймшигтай зуршилтай хэвээр салж чадахгүй байгаа бөгөөд ихэнх нь хоол идсэн дараа шууд тамхи татдаг. Т а м х и н д  никотин агуулагддаг тул хоол идсэний дараа хэдэн цаг хүлээгээд  т а м х и   т а т а х   нь маш чухал бөгөөд энэ нь хоол боловсруулахад шаардлагатай хүчилтөрөгчийн хэмжээг бууруулж, улмаар бие махбодид хорт хавдар үүсгэгч бодисыг хэвийн хэмжээнээс илүү шингээх боломжийг олгодог. Зарим судалгаагаар хоол идсэн даруйдаа  т а м х и   т а т а х  нь нэг удаа 10 ширхэг  т а м х и  т а т а х т а й  адил хор хөнөөл учруулдаг гэдгийг тогтоосон байдаг байна. Үүнээс гадна уушигны хорт хавдар, гэдэсний хорт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.

Жимс идэх: Жимс нь янз бүрийн ферментийг шингээх шаардлагатай байдаг тул хоол идэхээс өмнө буюу өлөн элгэн дээрээ идэх хамгийн тохиромжтой цаг юм. Үүнээс гадна жимсэнд агуулагдах элсэн чихэрийг бүрэн шингээхэд илүү их хугацаа шаардагддаг. Ходоод хоосон байх үед та бүх шим тэжээл, эслэг болон бусад элсэн чихэрээс илүү их ашиг тус хүртдэг гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Хоол идсэний дараа жимс идэх нь цээж хорсох, гэдэс өвдөх, базлах зэрэгт хүргэдэг.

Унтах: Хэрэв та хоол идсэний дараа шууд унтах юм бол шөнөжингөө ходоодоо их ажиллуулахад хүрдэг тул та тааламжгүй, байдлыг мэдэрч гэдэс дүүрэн, нойронд хүндрэлтэй байх болно. Иоаннинагийн Их Сургуулийн Анагаах Ухааны Сургууль хоол идсэний дараа унтдаггүй хүмүүс цус харвах эрсдэл багатай болохыг нотолсон судалгаа хийжээ. Тиймээс унтахаас 2-3 цагийн өмнө хоол идэхгүй, идсэн бол хоолоо шингээсний дараа унтахыг зөвлөж байна.

Шүршүүр: Хоол идсэний дараа шууд шүршүүрт орох нь хөл, гарны цусны урсгалыг нэмэгдүүлж, улмаар ходоодны цусны урсгалыг бууруулдаг. Энэ нь таны хоол боловсруулах тогтолцоог сулруулж, гэдэс өвдөхөд хүргэдэг.

Цай уух: Хоол идсэний дараа шууд цай ууж болохгүй, учир нь энэ нь төмрийг шингээхэд саад болно. Цай нь бидний хоол хүнсэнд агуулагдах төмөр, уурагтай холбогддог таннины хүчил агуулдаг. Ихэнх тохиолдолд төмрийн шингээлтийг 87% бууруулдаг нь шинжлэх ухаанаар батлагдсан. Мөн төмрийн дутагдал нь цус багадалт, улмаар арьс цайрах, хоолны дуршил буурах, цээжээр өвдөх, гар хөл хүйтэн, толгой эргэх, сулрах, байнгын ядрах зэрэгт хүргэдэг. Тиймээс хоол идсэний дараа шууд зайлсхийх ёстой зарим зүйл байдаг гэж дүгнэж болно.