
Та үргэлж өлсөж, цангаж байна уу? Та хичнээн хоолны дэглэм барьж байгаа ч жин нэмдэг үү? Та ходоодны асуудалтай тулгараад байна уу? Хэрэв та эдгээр асуултын дор хаяж нэг нь “тийм” гэж хариулсан бол цусан дахь сахарын хэмжээ ихэссэн байх магадлалтай. Олон хүмүүс цусан дахь сахарын асуудал нь чихрийн шижин өвчтэй хүмүүсийн асуудал гэж андуурдаг.
Сахарын хэмжээ зөвхөн чихэр, бялуу болон бусад амттанаас гадна өөр олон бүтээгдэхүүнээс нэмэгдэж болно. Цусан дахь сахарын хэмжээ ихсэх нь чихрийн шижин болон бусад олон эрүүл мэндийн асуудалд хүргэдэг бөгөөд хэрэв та сахарын өндөр түвшинг эрт илрүүлж сурвал энэ асуудлаас зайлсхийх боломжтой. Цусан дахь сахарын хэмжээ яагаад нэмэгддэг вэ Үүнд хэд хэдэн шалтгаан бий:
Тогтмол бус хооллолт. Хөдөлгөөний дутагдал. Стресс. Зарим төрлийн өвчин. Зарим эмийн бэлдмэл зэргээс шалтгаалж нэмэгдэж болно. Өндөр сахарын хэмжээ хэрхэн илэрдэг вэ? Цусан дахь сахарын хэмжээ ихсэх нь чихрийн шижин өвчний шинж тэмдэг биш юм. Гипергликеми (цусан дахь сахарын хэмжээ ихсэх) нь үргэлж ажиглагддаггүй … Дараахь шинж тэмдгүүд танд илэрч байвал сахарын хэмжээгээ хянах цаг болсныг илтгэж байна гэсэн үг юм.
Ам байнга цангах. Ам тогтмол хуурайших. Байнгын Өлсгөлөнгийн Мэдрэмж. Өдөр шөнөгүй байнга шээх. Арьс хуурайших, загатнах. Өдрийн цагаар ядрах. Анхаарал төвлөрөхгүй байх. Хурдан жин нэмэх. Дахин давтагдах халдварт өвчнүүд. Нүдний хараа сулрах. Б э л г и й н с у л р а л. Шарх удаан эдгэх. Мэдрэлийн тогтолцооны эмгэг. Ходоодны эмгэг зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна.
Цусан дахь сахарын хэмжээг бууруулахын тулд гликемийн индекс багатай хоол идэх хэрэгтэй. Цусан дахь сахарын өсөлтийн хурдыг тухайн бүтээгдэхүүний гликемийн индекс (GI) тодорхойлно. Гликемийн индексийг 0-ээс 100 хүртэлх масштабаар хэмждэг. GI өндөр байх тусам бүтээгдэхүүн хурдан шингэдэг. Иймд та хэрэглэж байгаа хоол хүнсэндээ анхаарал хандуулж сахарын түвшингээ хянаж сурах зайлшгүй шаардлагатай юм. Энэ мэдээг илүү олон хүнд хүргэж олон хүнийг эрүүл байхад нь туслаарай. Танд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Амжилт.
